Үндэслэл: Дээд боловсролын тогтолцоо нь тогтсон системтэй, чанартай хөгжсөн улс орнуудын эдийн засгийн хөгжил тогтвортой сайн байдгийг судалгаагаар тогтоосон байдаг билээ. Улс орнууд төрийн үйлчилгээнийхээ чанарыг хэрэглэгчдийнхээ сонирхол, хэрэгцээ, зан үйлд тулгуурлан шинжиж, удирдан зохион байгуулснаар амжилтад хүрдэг байна. МУ-д ДББ-ын үйлчилгээг үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж, шаардлагад нийцсэн эсэхийг судалсан судалгааны тоймтой материал ховор байгааг үндэслэн чанарын үнэлгээний аргачлал болох SERVQUAL аргыг ашиглан, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг үнэлэх зорилгоор уг судалгааны ажлыг гүйцэтгэлээ.
Зорилго: Сургалтын хөтөлбөр нь магадлан итгэмжлэгдсэн сургуулийн оюутанд хүргэж буй боловсролын үйлчилгээний чанар, үр дүнг суралцагчдын сэтгэл ханамжид тулгуурлан судална.
Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй: Судалгааг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар, дескриптив загвараар хийсэн ба 2011 онд анагаахын чиглэлээр сургалтын хөтөлбөр нь магадлан итгэмжлэгдсэн 7 сургуулийн төгсөлтийн өмнөх сургалтанд суралцаж буй 841 оюутан хамрагдсан болно.
Үр дүн: Уг судлагаанд анагаахын чиглэлээр сургалтын хөтөлбөр нь магадлан итгэмжлэгдсэн 7 сургуулийн оролцогчдыг хүйсээр ангилан авч үзэхэд
20.4 хувь (n=172) нь эрэгтэй,
78.35 хувь (n=659) нь эмэгтэйчүүд байсан бөгөөд хүйсийн хувьд ялгаатай байна (P<
0.001). ДББ-ын үйл ажиллагааны гүйцэтгэлийн үнэлгээг 9 шалгуур үзүүлэлтээр хийхэд Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн шинэчлэлд суралцагчид, оролцогч талууд, ажил олгогчид
13.8 (69%), Оюутны сурах үйл ажиллагаанд чиглүүлэх зөвлөгөө өгдөг эсэх
14.7 (
73.5%), тэнхмийн Үр ашгийн үр дүнг тооцдог байх
15.6 (78%) зэрэг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд өөрийн үнэлгээгээр 80 хувиас доош, бусад шалгуур үзүүлэлтүүд 80-100 хувийн биелэлттэй байна.
Судалгаанд хамрагдагсдын сэтгэгдлийн дундаж
3.07, таамаглалын дундаж
3.33, сэтгэгдэл таамаглалын дундажын ялгавар үйлчилгээний чанар -
0.26 оюутны сэтгэлд таамагласан үйлчилгээг үзүүлж чадахгүй байгаа нь статистикийн ач холбогдол бүхий ялгаатай байна (P<
0.001). Үйлчилгээний чанарын сэтгэгдэл, таамаглалын үзүүлэлтүүд ялгаатай найдвартай байдалыг тооцоход α=
0.674-
0.854 байна. Итгэл үнэмшил (-
0.267), үүрэг хариуцлага (-
0.316), анхаарал халамж (-
0.256) найдвартай байдал α
0.758, бодит байдал (-
0.218), биет байдал (-
0.25) статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаатай байна (P<
0.001). Нийт судалгаанд хамрагдсан багш нарын сэтгэл ханамжийн ерөнхий дундаж
3.58 чанарын удирдлагын хэрэгжилт дундажаас дээгүүр сэтгэл ханамжтай. Харин багш, ажилтны сэтгэл ханамжийн түвшин
2.44 байгаа нь дундажаас бага байлаа. Багш ажилтанд үзүүлэх дэмжлэг туслалцааны талаар судлахад 51-ээс дээш насны судалгаанд хамрагдсан ажилтнууд хамгийн өндөр буюу
59.1% нь сэтгэл ханамжтай байна. Нас ахих тусам багш, ажилтанд үзүүлэх дэмжлэг, туслалцааны талаар сэтгэл ханамжийн түвшин өсөх хандлагатай байна. Ажил олгогчид сургуулийн үйл ажиллагааны хэрэгжилт
3.23, хамгийн сайн чанарыг илэрхийлэх үзүүлэлтээр багш нарын ур чадварыг
4.25 үнэлжээ.
Дүгнэлт: Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, дээд боловсролын байгууллагад тавигдах нийтлэг шаардлагын үзүүлэлтээр багшийн ур чадвар болон эрдэм шинжилгээний ажлын үр дүн хангалттай байгаа боловч ДББ-ын гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтээр сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн шинэчлэлд суралцагч, ажил олгогч, оролцогч талуудын оролцоо (
13.5) дутмаг, оюутны сурах үйл ажиллагааг чиглүүлж, зөвлөгөө өгөх багш, тэнхим нэгжийн гүйцэтгэлийг үр дүнгээр тооцох нь чухал байгаа нь тогтоогдов. Боловсролын үйлчилгээний чанар үйлчлүүлэгчийн таамагласан түвшинд хүрэхгүй байгаа нь тухайн сургуулийн сургалтын технологийн шинэчлэл, хяналт, оюутны сурах үйл ажиллагааг чиглүүлэх, багшийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаатай шууд, эерэг дунд зэргийн хамааралтай байна. Багш, ажилтнууд байгууллагын чанарын удирдлагын хэрэгжилтийг (
3.53) хангалттай, ажил олгогчид анагаахын боловсролын байгууллагын үйл ажиллагааг (
3.23) дундаж түвшинд, багшийн ур чадвар (
4.25) нь үйлчилгээний чанарыг илэрхийлэх гол үзүүлэлт гэж онцолжээ. Сургалтын орчин, багшийн хөгжил, нийгмийн асуудал зэрэг нь багшийн сэтгэл ханамжид (
2.44) нөлөөлснөөр оюутны (
3.03) сэтгэл ханамж болон байгууллагын стратегийн гүйцэтгэлтэй шууд, эерэг хүчтэй нөлөө үзүүлж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0