Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Үндэсний Аюулгүй байдалд нөлөөлөх зудын эрсдэлийг бууруулах арга



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3243
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : бэлчээрипн мал аж ахуй, зудын төрөл, өртөнгө, эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ, онцгой бапдал, мал өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдал, нэмэгдэл болон нөөц тэжээл, малын хорогдол, нийгэм эдипн засгипн сөрөг үр дагавар

Аннотаци

Зуд Монголын түүхийн бүхий л хугацаанд олонтоо тохиолдож байсан ба түүний сөрөг үр дагавар нь Монгол орны нийгэм, эдийн засгийн салбар бүрт, тэр дундаа хүн амын эрүүл мэнд, шилжилт хөдөлгөөн, хотжилт, ядуурал, ажилгүйдлийн түвшинд улмаар үндэсний аюулгүй байдалд нөлөелдөг нийтийг хамарсан гамшгийн төрөл юм. 2009-2010 оны өвөл-хавар манай орон хамгийн их буюу 44 сая толгой малтай байх үедээ 10 жилийн хугацаанд учирсан хохирлоос 4 дахин илүү хүчтэй зуданд нэрвэгдсэн байна. Малын хорогдол 9,7 сая ба нийт малын 22 хувьд хүрсэн нь 1944-1945 онд тохиолдсон зуднаас хойш хамгийн хүнд хөнөөлт зуд гэж тооцогдсон. Гэхдээ малын их хэмжээний хорогдол нь улс орны эдийн засгийг хүндрэл учруулсан хохирлын зөвхөн ил мэдэгдэж байгаа хэсэг нь юм. Малчин өрх хэдэн мянгаараа үгүйрэн хоосорч, хот суурин газарт нүүдэллэн хөдөө орон нутгийн хүн ам цөөрч, хүн амын эрүүл мэндэд сөргөер нөлөөлөх зэрэг богино хугацаанд зудын үр дагавар нүдэнд үзэгдэж харагдах нь бага ч гэсэн улс орны нийгэм, эдийн засагт болон хүн амд гүн гүнзгий нөлөөлөл үзүүлсэн байна.
Гэхдээ зуд бол газар хөдлөлт шиг урьдчилан мэдэгдэхгүйгээр хэдэн минутын дотор хүн амыг гэнэт цочирдуулж, амьд гарахад хэцүү байдалд оруулдаг байгалийн гамшгийн төрөл биш юм. Харин ч эсрэгээр зуд бол харьцангуй урьдчилан сэргийлэх боломжтой байгалийн үзэгдэл бөгөөд бэлтгэл, зохион байгуулалтын арга хэмжээг авах цаг хугацааг олгодог удаан хугацаанд үргэлжилдэг үйл явц ба түүнийг даван туулах болон учруулах үр дагаврыг хязгаарлах арга замыг урьдчилан харах боломжтой гамшгийн төрөл юм. 2000-2001 оны болон 2009-2010 оны зудын үед онол, практикийн хувьд зудын гамшгаас урьдчилан сэргийлж мал сүргийг хохиролгүй авч гарах боломжтой гэдэг нь тодорхой байхад яагаад Монгол Улсын Засгийн газар, тер захиргааны болон хувийн хэвшлийн байгууллагууд, малчид, иргэд зудын эрсдэлийг бууруулж хамгаалах арга хэмжээг зохион байгуулах чадваргүй байсан юм бол гэдэг асуултанд хангалттай хариу өгч чадахгүй үлдсэн юм. Тулгарч буй асуудал болон байдал ноцтой болохыг мэдэж байсан, гол шийдэл ч тодорхойлогдсон байсан үед хэвээр үлдсэн нэг асуулт бол Зудтай тэмцэх тодорхой шийдлийг хэрэгжүүлэхэд юу саад болсон бэ ? гэсэн асуулт юм.
Дэлхий болон Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн нөлөеллийн улмаас зудын давтамж улам бүр ойртож, түүний үр нөлөө үргэлж ноцтой шинжтэй болох төлөвтэй байгааг харгалзан яавал түүний эрсдэлийн менежментийг сайжруулах арга замыгтодорхойлох асуудал ач холбогдолтой хэвээр байгаа юм. Түүнчлэн зуд нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүх салбарт сөрөг нөлөө үзүүлдэг нийтийг хамарсан гамшгийн шинж чанартай тул түүнийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах асуудалтай холбож үзэх, түүний эрсдэлийг бууруулж хамгаалах арга замыг тодорхойлох нь тулгамдсан асуудал болж байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтын 1.2-ын Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим гэсэн бүлгийн 1.
2.5-ын Бодитой хандах гэсэн хэсэгт " Болзошгүй аюул, сорилтыг бодитой тодорхойлж, тэдгээрийг гэтлэн давахад хязгаарлагдмал нөөц, боломжийг үр дүнтэй дайчилна" гэж заасныг үндэс болгон зудын гамшгийн аюул, эрсдэлийг бодитой тодорхойлж, түүний Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нөлөөллийг бууруулах арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах шаардлагатай байна. Нөгөөтэйгүүр Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын
3.5 -ын Хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал | гэсэн бүлэгт "Байгаль орчны тэнцвэрийгхадгалж, усны неөцийгхамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтлын сөрөг үр дагаврыг зөөлрүүлэх, биологийн олон янз байдлын хомсдлоос сэргийлэх, орчны бохирдол, байгалийн аюулт үзэгдэл, гамшгийн эрсдэлийг бууруулах нь хүний эрүүл оршин амьдрах, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлыг хангах үндэс мөн" заасан байна.
Иймд байгалийн аюулт үзэгдэл болох зудын эрсдэлийг бууруулах нь Үндэсний аюулгүй байдлын энэхүү чухал бүрэлдэхүүн хэсгийг хангах нөхцөл болж байгаа юм. Энэ бүхэн нь сэдвийг сонгон судлах цаг үеэ олсон хэрэгцээ, шаардлагын үндэслэл болж байна. Судалгааны ажлын зорилго:
Гамшгийн болон зудын эрсдэлийн менежментийн онол, арга зүйн асуудлууд болон өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж буй зудын эрсдэлийн менежментийг сайжруулах арга замыгтодорхойлоход оршино.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 271
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :