Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Биеших (Somatization) эмгэгийн зарим асуудалд



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3263
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : Эрсдэлт хүчин зүйлс, эмнэлзүйн шинжүүд, танин мэдэхүй-төрх үйлийн

Аннотаци

Үндэслэл:Биеших эмгэгтэй хүмүүс өөрт илрээд байгаа биемахбодын олон зовуурийн улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүсч, олон эмч, эмнэлэгт хандан, цөөнгүй тооны шинжилгээнүүдийг өгсөн байдаг. Гэвч эдгээр үйлчлүүлэгчэд илэрч байгаа зовуурийн учир холбогдол нь нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээгээр батлагддаггүйгээрээ онцлогтой юм. Уг эмгэг нь анхан шатны тусламж үйлчилгээнд түгээмэл (
2.7%) тохиолддог. Монгол улсад хүн амын дунд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүдийн тархалтыг тогтоох зорилгоор 2013 оны тоон үзүүлэлтийг 1992 онтой харьцуулбал сэтгэлийн шалтгаант сэтгэцийн эмгэг 10 дахин ихэссэн ба үүнээс биеших эмгэг 2% тархалттай байна.
Зорилго:Биеших эмгэг үүсэх, өвчин сэдрэхэд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйлс, эмнэлзүйд илэрдэг түгээмэл шинжүүд, өвчний онцлогтой холбоотой эрүүл мэндийн тусламж авсан байдал, танин мэдэхүй-төрх үйлийн сэтгэл засал эмчилгээний үр дүнг судлан тогтоох Зорилт:
1. Биеших эмгэг үүсэх, өвчин сэдрэхэд нөлөөлсөн эрсдэлт хүчин зүйлсийг тогтоох

2. Уг эмгэгийн үед илрэх эмнэлзүйн түгээмэл шинжүүдийг тогтоох

3. Биеших эмгэгийн онцлогтой холбоотой эрүүл мэндийн тусламж авсан байдлыгтогтоох

4. Танин мэдэхүй-төрх үйлийн сэтгэл засал эмчилгээний үр дүнг судлан тогтоох
Арга аргачлал: Судалгааг чанарын ба тохиолдол хяналт, туршилт судалгааны загваруудыг ашиглан хийлээ. Тохиолдлын бүлэгт Улаанбаатар хотын 6 дүүргийн харъяа улсын ба хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж байгаа 73 үйлчлүүлэгчийг, хяналтын бүлэгт нийт хүн амаас хяналтын бүлэгтэйгээ нас, хүйсээр нь ижилсүүлэх аргаар 148 хүнийг, танин мэдэхүй-төрх үйлийн сэтгэл засал эмчилгээнд сайн дураараа эмчилгээнд хамрагдахыг хүссэн 20 үйлчлүүлэгчийг тус тус сонгосон.
Үр дүн: Судалгаанд 21-78 насны, нийт 221 хүн (тохиолдлын бүлэгт п=73 (
33.0%), хяналтын бүлэгт п=148 (
67.0%)) хамрагдсаны
76.0% нь (п=168) эмэгтэйчүүд,
24.0% нь (п=53) эрэгтэйчүүд байв. Нийт судалгаанд оролцогчдын дундаж нас
40.9±
10.93 байна. Биеших эмгэгтэй 73 өвчтөний уг өвчинтэй холбоотой эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн хугацаа дунджаар
9.1 ±
8.3 жил, сүүлийн 2 жилийн хугацаанд эмнэлэгт хандсан тоо
12.2±
8.33, эмчид үзүүлсэн дундаж тоо
14.6±
9.5, шинжилгээ өгсөн дундаж тоо
20.1 ±
11.9, зарцуулсан мөнгөний дундаж тоо
4.
281.
818.2±
7.
411.
896.03 байв. Өөрт тохиолдсон таагүй үйл явдлыг байнга дурсан санах (OR
15.82) (Р утга
0.001), таагүй мэдээ сонсох (OR
15.82) (Р утга
0.01), ойр дотны хүн нас барах (OR
2.49) (Р утга
0.066) зэрэг нь биеших эмгэгээр өвдөх эрсдэлт хүчин зүйл болж байна. Уг эмгэгийн эмнэлзүйн шинжүүдийг судлан үзэхэд тамиргүй болох (OR
22.80), цочромтгой болох (OR
18.48), хөдлөхөд ядрах (OR
16.72), хэт амьсгаадах (OR
12.05) шинжүүд илэрсэн хүмүүс нь шинж илрээгүй хүмүүсийг бодвол биеших эмгэгээр өвчлөх нь их байна. Танин мэдэхүй-төрх үйлийн сэтгэл засал эмчилгээний өмнө илэрч байсан эмнэлзүйн шинжүүд эмчилгээний дараа дундажаар 4-5 дахин багасч байгаа нь (р<0,001) статистик ач холбогдол бүхий байна.
Дүгнэлт: 1. Хүн өөрийн амьдралд тохиолдсон таагүй үйл явдлыг байнга дурсан санах, хувь хүний сэтгэл түгшилт өндөртэй байх, таагүй мэдээ сонсох, ойр дотны хүн нас барах зэрэг үйл явдал нь биеших эмгэг үүсгэх эрсдэлт хүчин зүйл болж байна.
2. Бидний судалгаагаар биеших эмгэгийн үед эмнэлзүйн маш олон шинжүүд илэрдэг боловч амархан ядрах, цочромтгой болох, биеийн ачаалал даах чадвар буурах, хэт амьсгаадах, шээх үед өвдөх зэрэг шинжүүд түгээмэл илэрч байна.
3. Биеших эмгэгийн улмаас өвчтөнүүд маш олон удаа эмч, эмнэлэгт хандан, олон төрлийн шинжилгээнүүдийг хийлгэн, эдийн засгийн үр ашиггүй зардал гаргадаг байна.
4. Биеших эмгэгийн үед танин мэдэхүй-төрх үйлийн сэтгэл засал эмчилгээ нь шинж тэмдэгт суурилсан эмийн эмчилгээнээс илүү үр дүнтэй байна.Түлхүүр үг: Биеших эмгэг, эрсдэлт хүчин зүйлс, эмнэлзүйн шинжүүд, танин мэдэхүй-төрх үйлийн сэтгэл засал



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 329
Сүүлийн сард 11
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :