Судалгааны ажлын үндэслэл:
Манай орны нутаг дэвсгэрийн:
-Хөрсний 70% нь цөлжилтийн буцалтгүй явцад орох боллоо.
-Гүний усны түвшин жилд 20-80 метрийн хэлбэлзэлтэй бүсийн ялгаатай доошилж нөөц нь буурч байна.
-Чийгийн хэмжээ багассан учраас ууршилт ихсэж, өвс ургамал хагдарч сөнөсөөр байна.
-Нөгөө талаас уул уурхайн эрчимтэй ашиглалт ихэссэн тул хөрс эвдэрч, тоосорхог хэсгүүд агаарт уурхайн тоосны хамт дэгдэж, силикатын тоос орчныг бохирдуулж байна. Үүнээс шалтгаалж хүн, амьтны эд эрхтэнд кальцитууд болон уран зэрэг цацраг идэвхит бодисууд, хүнд металлын ионууд шууд шилждэг боллоо.
-Хөрсийг хамгаалах, ургамлын нөмрөг усыг хамгаалах нь эмзэг асуудлын нэг боллоо.
Иймээс хайлуур жоншны бүлэг орд ашиглалтын эко-системд үзүүлэх сөрөг нөлөөллийг судалж, уул уурхайг экологийн шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх асуудал чухал байна.
Судалгааны ажлын зорилго:
Жоншны бүлэг ордыг олборлох, боловсруулах явцад гарах хүнд металлын ионууд, хорт хий, хүчил шүлтийн ууршил, силикатуудын дэгдэлт болон ашиглалтаас үүсэлтэй агаар, хөрс, усны бохирдолыг судалж түүнийг бууруулах үндэслэлийг боловсруулж үнэлгээ өгөхөд оршино.
Судалгааны арга:
Экологийн судалгаа шинжилгээ явуулдаг системийн арга, анализ, синтезийн арга, экологийн зураг зүйн арга, статистик математикийн аргыг ашигласан. Статистик материал болон судалгааны ажлын үр дүнг боловсруулахад түгээмэл хэрэглэгддэг программ хангамжуудыг ашигласан.
Судалгааны ажлын үр дүн:
-Хайлуур жоншны бүлэг ордыг ашиглах явцад экологийн унаган төрхийг хадгалах, бохирдолтыг багасгах, уурхайн нутаг дэвсгэрт оршин суугчдын дунд тархсан өвчлөлийг бууруулах үнэлгээ өгсөн нь уулын үйлдвэрүүдийн цаашдын байгаль орчин, экологийн бодлогыг боловсруулахад ач холбогдолтой.
-Судалгааны ажлын үр дүнгээр гарган авсан математик загвар, экологийн судалгааны ажлын арга зүй, аргачлал нь цаашид шинээр барьж байгуулах томоохон уулын үйлдвэрүүдийн экологийн бодлогыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.
Дүгнэлт
1.Хүнд металлын ионы хэмжээ хөрсний гадаргын дагуу тархахаас гадна хөрсний генетик морфолог үе давхаргын доод хэсгүүдэд 400-1200мг/кг хооронд хэлбэлзэж, бохирдоогүй хэсэгт 120-200 мг/кг хүртэл хэмжээтэй агуулагдсан болохыг тогтоосон. Иймээс, уулс хоорондын хотгор хөндийд гол төлөв бохирдуулагч ионы үйлчлэл идэвхижиж түүнийг тоос (>
0.001мм), утаат хий зөөвөрлөгч гэдэг нь тогтоогдсон.
2.Уулархаг, уулсын хоорондох хөндийд үүссэн карбонатлаг бус хөрсөн дэх хүнд металл марганцын корреляцийн коэффициент =
0.68 байгаа нь механик бүрэлдэхүүнээс хамаардгийг гэрчилж, хөрсний 0-20см гүний хэсэг бохирдсоныг тогтоосон ба карбонатыг ил гадаргад гаргахгүй байхын тулд нөхөн сэргээх арга замуудыг дэвшүүлсэн.
3.Хайлуур жоншны бүлэг ордын ашиглалтаас үүсэлтэй бохирдуулагч ионуудын нэвчилт ба хэвтээ чиглэлд тархах механизмын математик загварыг гарган авч, тархалтын зүй тогтлыг илрүүлэх аргачлал боловсруулсан.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0