Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Зарим төрлийн навчит ногоог ургуулах зохиомол тэжээлийн орчинг судалсан дүн



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 2981
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : НАВЧИТ САЛАТ, БАЗИЛИК, СУБСТРАТ, ГИДРОПОНИК, БУУЦНЫ ШИНГЭН, САНГАСНЫ ШИНГЭН, ЭРДЭС ДАВС, ТЭЖЭЭЛИЙН УУСМАЛ

Аннотаци

Бууц сангасны шингэнийг эртнээс ардын аж ахуйд иргэд хэрэглэж ирсэн туршлагатай. Одоо ч өрхийн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний ургамалд иргэд байнга хэрэглэж сурсан байна. Бууц, сангасны шингэн нь найрлагын хувьд тэжээлийн макро, микро элментээр баялаг байдагтай холбоотой практикаар нотлогдсон юм.
Монгол оронд олдоцтой түүхий эд, материал ашиглан саванд ургуулдаг зарим амтлагч ногоонд тохиромжтой субстратын найрлага, бүрэлдэхүүнийг тогтоох шаардлага гарч байна. Хөрсгүй нөхцөлд тусгай тэжээлийн орчинд ургуулах арга нь томоохон үйлдвэрлэл явуулдаг аж ахуй нэгжүүдэд хүний хөдөлмөрийг зохистой ашиглах, нэгжээс авах ургацыг нэмэгдүүлэх, хүн амыг шинэхэн бүтээгдэхүүнээр тасралтгүй хангахад маш их ач холбогдолтой юм. Иймд өөрийн оронд олдоц ихтэй орон нутгийн бордоог ашиглан навчит салатыг тэжээлийн шингэн орчинд ургуулах тохиромжтой уусмалын жорыг сонгох нь ажлын үндэслэл болсон.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 260
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД