Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Зарим эд ангийг боржуулах технологийн судалгаа, боловсруулалт



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 3057
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : Хими-илчийн боловсруулалт, бөхжүүлэлт, нэвчүүлэлт, холимог, түрхлэг, давхрага, микрохатуулаг

Аннотаци

Металын физик-механик шинжийг өөрчилж, энэ чиглэлд шинэ боломжуудыг эрж хайх нь орчин үеийн метал судлалын ухааны чухал зорилт юм. Энэ зорилтыг шийдэхийн тулд метал боловсруулалтад ашиглаж буй аргуудаа боловсронгуй болгох, шинэ аргыг бий болгох, өндөр шинж бүхий хамгаалах бүрхүүл гадаргууд үүсгэх шаардлагатай. Ашиглалтын нөхцөлд эд анги болон зорох багажны гадаргуу гадны нөлөөнд эрчимтэй ордог. Тэдний ажиллах чадварт гадаргуугийн бүтэц, шинж чанар нь онцгой нөлөө үзүүлдэг юм. Ашиглалтын хүнд нөхцөлд, абразив элэгдэлд ажилладаг эд ангиудыг тусгай зориулалтын гангаар хийдэг бөгөөд тэдгээрийн нэр төрөл, үйлдвэрлэл байнга өсч байна. Гэвч ийм гангууд боловсруулалтын болон ашиглалтын шаардлагыг бүрэн хангаж чаддаггүйгээс гадна чанаржуулагч элементийг ихээр агуулна. Тиймээс эдийн засгийн хувьд ашигтай хэрэглээ гэж байх ёстой. Элэгдэл, зэврэлт тэсвэрлэлт зэрэг шинжүүдийг сайжруулах асуудал нь гангийн өндөр үнэтэй үйлдвэрлэл эрхлэхтэй холбоотой явж ирсэн юм. Тэгвэл хими-илчийн боловсруулалтад оруулсан ердийн гангаар өндөр чанартай ганг солих нь эдийн засгийн хувьд ихээхэн ашигтай байх болно. Химийн элемент борыг гадаргууд нэвчүүлэх аргыг судлан зарим эд анги дээр туршиж үйлдвэрлэлд нэвтрүүлэв.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 292
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :