Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Гүйцэд төрсөн нярайн бүтэлтийн оношилгоо



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3216
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : Нярайн бүтэлт, Апгарын оноо, цусны хүчилтөрөгчийн ханамж, цусны бөөмт улаан эс.

Аннотаци

Бүтэлт нь нярайн нас баралт, хөгжлийн бэрхшээлийн гол шалтгаан болдог. Дэлхийн хэмжээнд жилд ойролцоогоор 4 сая нярай бүтэлттэй төрж, тэдгээрээс 1.2 сая орчим нь нас барж, мөн тооны хүүхэд тархины саа, уналт таталт, оюуны хоцрогдол зэрэг хүнд үлдэцтэй болдог.
Манай орны нөхцөлд хэрэглэж буй бүтэлтийн оношилгооны шалгуур үзүүлэлтүүд нь нярайн бүтэлтийг урьдчилан таамаглах, оношилоход хангалтгүй байна.
Судлагааны ажлын зорилго
Апгарын оноо, захын цусны хүчилтөрөгчийн ханамж, хүйн цусны бөөмт улаан эсийн үзүүлэлтийг цогцоор ашиглан нярайн бүтэлтийг оношилох асуудлыг судлах
Судлагааны ажлын хэрэглэгдэхүүн ба аргазүй
Судлагааг 2012-2013 онд Нийслэлийн “Амгалан” амаржих (Нийслэлийн III амаржих газар) газрыг түшиглэн хийсэн ба тээлтийн 37-41 долоо хоногтойдоо гүйцэд төрсөн 183 (тохиолдлын бүлэгт-61, хяналтын бүлэгт-122) нярайг хамруулан проспектив, тохиолдол-хяналтын загвараар гүйцэтгэсэн.
Судлагааны үр дүн
Тохиолдлын бүлгийн нярайн амьдралын нэг дэх минутын Апгарын онооны дундаж
4.8±1.3; тав дахь минутын Апгарын онооны дундаж
6.4±1.2 байлаа. Тохиолдлын бүлгийн нярайн амьдралын нэг ба тав дахь минутын Апгарын нийлбэр онооны үзүүлэлт хяналтын бүлгийн нярайнхаас статистик ач холбогдол бүхий бага байсан юм (P<
0.001).
Амьдралын нэг дэх минутын захын цусны хүчилтөрөгчийн ханамж тохиолдлын бүлгийн нярайд
49.8±
6.4% буюу хяналтын бүлгийн нярайнхаас бага байлаа (p=
0.016). Харин амьдралын тав ба арав дахь минутын цусны хүчилтөрөгчийн ханамжийн үзүүлэлт хоёр бүлгийн нярайд ойролцоо өндөр байсныг сэхээн амьдруулалтын явцад бүтэлттэй төрсөн нярайд хүчилтөрөгч хэрэглэсэнтэй холбон тайлбарлаж болох юм.
Тохиолдлын бүлгийн нярайн хүйн цусны лимфоцит (
5.9±
7.2*103/µL, P<
0.02), улаан эсийн тархалт (
67.1±
7.5%, P<
0.04), гематокрит (
48.5±
6.4%, P<
0.01), базофил (
0.2±
0.3*103/µL, P<
0.03) нь хяналтын бүлгийн нярайнхаас ач холбогдол бүхий олон байсан. Нярайн хүйн цусны 100 цагаан эс тутам дахь бөөмт улаан эсийн харьцангуй тоо хяналтын бүлэгт
4.6±
2.6, тохиолдлын бүлэгт
14.3±
7.9, нэгж эзлэхүүн дэх бөөмт улаан эсийн абсолют тоо хяналтын бүлгийн нярайд
0.6±
0.5*109/л, тохиолдлын бүлэгт 1.2±1.0*109/л тус тус байсан. Хоёр бүлгийн нярайн хүйн цусны бөөмт улаан эсийн харьцангуй ба абсолют тоо статистик ач холбогдол бүхий ялгаатай байв (Р<
0.001). Муруйн доорх талбайг тооцоолох (Area Under the Curve) аргаар цусны бөөмт улаан эсийн харьцангуй тоо ≥10 байхад өвөрмөц чанар нь 86%, мэдрэг чанар 78%, area=
0.854 p<
0.05 байгаа учир бүтэлтийг оношилох шалгуур болгон ашиглах боломжтой юм.
Хүйн цусны бөөмт улаан эсийн харьцангуй тоо хүчилтөрөгч-цусан хангамж дутлын тархины эмгэгшлийн I зэрэгтэй нярайн
23.7%(14)-д
10.1±1.3, II зэрэгтэй нярайн
40.7%(24)-д
13.3±
3.7 (P=
0.005), III зэрэгтэй нярайн
18.6%(11)-д
23.2±
14.6 (P=
0.038) байв. Цусны бөөмт улаан эсийн харьцангуй тоо тархины эмгэгшлийн зэрэг хүндрэх тутам нэмэгдэх байдал ажиглагдсан.
Бөөмт улаан эсийн тоо нь амьдралын 1 ба 5 дахь минутын Апгарын оноотой (r=-
0.508, P<
0.001; r=-
0.478, p<
0.001) урвуу, ураг орчмын шингэн зунгагтай байх (r=
0.571, P<
0.001), ургийн хямралтай (r=
0.584, P<
0.001) шууд хамааралтай байлаа.
Жирэмсний хожуу хүнд хордлого (OR-
8.3, p<
0.001), эхийн эрхтэн тогтолцооны эмгэг (OR-
5.6, p=
0.013), ураг орчмын шингэн бага байх (OR-
2.1, p=
0.048), эхийн нас <20, ≥35 байх (OR-
2.0, p=
0.041), кесар хагалгаа (OR-1.2, p=
0.028), том жинтэй төрөх (OR-1.1, p=
0.048), ургийн өсөлтийн саатал (OR-1.1, p=
0.017) нь нярайн бүтэлт үүсэх эрсдэлт хүчин зүйлс болсон байна.
Дүгнэлт:
1. Бүтэлттэй төрсөн нярайн амьдралын 1 минут дахь Апгарын оноо (<6, P<
0.001), захын цусны хүчилтөрөгчийн ханамж (SpO2 -
49.8%, P<
0.016) бага байгаагийн зэрэгцээ хүйн цусны бөөмт улаан эсийн тоо олон байна.

2. Хүйн цусны бөөмт улаан эсийн харьцангуй тоо ≥10 байхад өвөрмөц чанар нь 86%, мэдрэг чанар нь 78% байгаа нь (P<
0.001) бүтэлтийн оношилогооны шалгуур үзүүлэлт болох боломжтойг харуулж байна.

3. Хүйн цусны бөөмт улаан эсийн тоо нь Апгарын оноотой урвуу (p<
0.001), ураг орчмын шингэн зунгагтай байхтай (p<
0.001) шууд хамааралтай байна. Харин хүйн цусны ерөнхий үзүүлэлт нь нярайн хүйс, төрөлтийн хэлбэрээс хамааралгүй байв.

4. Бүтэлт үүсэхэд жирэмсний хожуу хүнд хордлого, эхийн эрхтэн тогтолцооны эмгэг, ураг орчмын шингэн бага байх, эхийн нас <20 буюу ≥35 байх нь гол эрсдэлт хүчин зүйлс болж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 538
Сүүлийн сард 13
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :