Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол дахь өрхийн анагаах ухааны төлөвшлийн онцлог ба хэтийн төлөв



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1302
Хамгаалсан он : 2003
Түлхүүр үг : нийгмийн эрүүл мэнд, өрхийн анагаах ухаан, эрүүл мэндийн анхан шатны тусламж

Аннотаци

Энэхүү судалгаа нь дараах хүрээг хамарсан. Үүнд: Монгол улс дахь эрүүл мэндийн анхан шатны тусламжийн түүхэн замнал, түүний удирдлага, зохион байгуулалтын тогтолцоо, ЭМАШТ-ийн нийгэм-эдийн засаг, анагаах ухааны үр дүн, ЭМАШТ-ийн хэтийн төлвийн асуудал, Монгол улс дах өрхийн анагаах ухааны хөгжил, дэвшил ба хүн амд ЭМАШТ-ийг өрхийн эмчээр дамжуулан үзүүлэхйн ач холбогдол, шинээр бүрэлдэж буй өрхийн эмнэлгийн тогтолцооны бүтэц, үйл ажиллагааны онцлог, Өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарын байдал, өрхийн эмнэлгийн санхүүжилт, түүний үр ашиг, өрхийн эмнэлгийн хэтийн төлвийн асуудал г.м. Судалгааны энэхүү хүрээнд ЭМАШТ-ийн чиглэлээр хэрэгжүүлсэн "Хөвсгөл" Хөтөлбөрийн үр дүнгийн тухай (1991), Эрүүл мэндийн төвийн бүтэц, зохион байгуулалт, Настны эрүүл мэндийн асуудлаар хийсэн хамтын судалгааны материал (1994, 1995), Монгол улсын өрхийн эмнэлгүүдийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилтийн талаарх судалгааны материалууд (1998-2002) зэрэг материалыг ашигласан болно. Арга зүйн хувьд эрүүл мэндийн тогтолцооны судалгаанд хэрэглэдэг дараах үндсэн аргуудыг ашигласан болно. Үүнд: - Эрүүлийг хамгаалахын түүх судлал ба нийгэм-эдийн засгийн судалгааны арга - Логик судалгааны арга - Тохиолдлын судалгааны арга - Зан үйлийн судалгааны арга - Харьцуулсан судалгааны арга - Нөхцөл байдлын дүн шинжилгээ буюу SWOT шинжилгээний арга - Загварчлалын арга - Асуумжийн судалгааны арга



Зохиогч

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 186
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :