Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Тариалангийн төв бүсийн нөхцөлд нүцгэн үрт хошуу будааны сорт шалгаруулж, тарих хугацаа, үрийн нормыг судалсан дүн



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар :
Хамгаалсан он : 2002
Түлхүүр үг : нүцгэн, хүнс, цуглуулга, ургац, сорт, үр, үнэлгээ, хошуу будаа

Аннотаци

Хүн амын хүнсний хэрэгцээт таримлын нэр төрлийг олшруулах, нэгж бүтээгдэхүүнд агуулагдах тэжээллэг болон илчлэг чанараараа бусад үр тарианы ургамлаас давуу нүцгэн үрт хошуу будааны тогтвортой арвин ургацтай, биологийн тэсвэрээр илүү, биохими, технологийн чанараар давуу сорт дээжийг шалгаруулах зорилгоор гурван үе шаттай судалгааг 1993-2001 онд явуулав. Үр дүн: 1. Нүцгэн үрт хошуу будааны цуглуулга, селекцийн эх материалд үнэлгээ өгч, сонголтын аргаар ганд тэсвэртэй, тогтвортой ургацтай, өвчинд тэсвэртэй хэлбэрүүдийг илрүүлсэн.
2. Цуглуулга судалгаанаас шалгарсан нүцгэн үрт хошуу будааны 11 сортыг харьцуулан судалж аж ахуй-биологийн шинжээр ашигтай, биохими-технологийн чанараар давуу Нутгийн (И-5753) сортыг шалгаруулсан.
3. Сорт судалгаагаар шалгарсан сортын тарих хугацаа, үрийн нормыг тариалангийн төв бүсийн нөхцөлд судалж тогтоосон. Шалгарсан сортоор ашигтай загварын гэрчилгээ авч, анхан шатны үрийн аж ахуйн схемээр үрийг цэврээр үржүүлж, улсын сорт сорилтын салбаруудад судлуулахаар шилжүүлээд байгаа нь судалгааны үр дүн үйлдвэрлэлд нэвтрэхэд бэлэн болоод байна. Нүцгэн үрт хошуу будаа нь хүнс тэжээл, эмчилгээний үнэт чанараас гадна гахай, шувуу, мал аж ахуйд хүчит тэжээл болохоос гадна манай орны үр тарианы сэлгээнд чухал байр эзэлснээр нэгж талбайгаас авах бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлж, хөрсний биологийн идэвхийг сайжруулах ач холбогдолтой.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 173
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :