Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Биологически активные вещества багульника болотного (Ledum palustre.L) и их фармакологическое изучение



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 1105
Хамгаалсан он : 2000
Түлхүүр үг : намгийн сургар, ледолиум, ледиланалин, түрхлэг, цахлай, стронгилят

Аннотаци

Монгол оронд ургадаг намгийн сургар (Ledum palustre.L)-ын гол үйлчлэгч биологийн идэвхт бодис нь нийлбэр эфирийн тос түүнд агуулагдах фенолт нэгдэл болохыг илрүүлэн тогтоов. Намгийн сургарын нийлбэр эфирын тосны гарцын хэмжээ нь сургарын ургалтын үе шатуудад буюу 6-10 дугаар сард 1.3-1.9%, эфирын тосны бүрэлдэхүүнд монотерпент нүүрс устөрөгч (С10Н16)-д
40.9-
53.28%, сескитерпент нүүрс устөрөгч (C15H24)-д
4.5-
5.42%, хүчилтөрөгчтэй моносескитерпент нэгдлүүд (V10H16O C15H24O)
41.3-
53.9%-иар тус тус агуулагдаж байгаагийн сацуу намгийн сургарын эфирийн тосонд нэр бүхий 18 нэгдэл шинээр илрэв. Ургамлын 100гр нойтон дээжнээс
64.1%-ийн эмэнд ашиглах түүхий эд, 100гр эмэнд ашиглах түүхий эдээс
14.2%-ийн гарцтай хуурай ширгээмэл ханд бэлтгэх боломжтой гэж үзэв. Намгийн сургарын эмийн түүхий эдэд
2.4-
2.53%-ийн фенолт нэгдэл,
2.6%-ийн аргаах бодис,
0.001996-
0.036784ммоль/кг натри,
0.761671-
3.761478ммоль/кг кали, хуурай ширгээмэл ханданд
17.7%-ийн аргаах бодис,
0.270820ммоль/кг натри,
0.5351ммоль/кг кали, эфирийн тосонд
2.6-
2.74%-ийн фенолт нэгдэл тус тус агуулагдана. Намгийн сургарын энгийн ба хуурай ширгээмэл ханд нь сулавтар цочроох, үрэвсэл эсэргүүцэх, Ледолиум бэлдмэл нь шарх, түлэгдэлтийн үед эд, эсийн нөхөн ургалтыг хурдасгах нөлөөлөл үзүүлэв. Мөн Ледиланилин, Ледолиум мал, амьтны цахлайн үүсгэгч, мөөгөнцрийн үүсгэгч, мөөгөнцрийн эсрэг үйлчлэл үзүүлж байв.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 257
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :