Сүүний үнээ, монгол ингэний бэлгийн мөчлөгийн тайван, идэвхжлийн үе, ороо илэрсэн, хээл тээлт, төллөсний дараах зэрэг нөхөн үржилтийн үе шатны болон ороо жигдрүүлэх, олон өндгөн эс гадагшлуулах зэрэг үржихүйн үйл ажиллагааг хянан зохицуулах хугацааны дотоод шүүрлийн зохицуулалтын онцлогийг прогестерон дааврын хэмжээ, хөдлөл зүй, өөрчлөгдөх байдалтай холбон тодорхойлох, үнэлгээ өгөх судалгааны ажил анх удаагаа хийгдсэн нь уг ажлын шинэлэг тал болно. Байран маллагаатай үнээний
66.3% нь хуанлийн нэг жилээс дээш хугацаанд тугаллаж, дулааны улиралд
61.5% нь хээл авч (р<
0.05) тугаллалт хязгаарлагдмал байдалд шилжсэний гадна тугалласны дараа бэлгийн идэвхжил сэргэсэн байдлыг прогестероны хэмжээ, өөрчлөгдсөн байдал, хөдлөл зүйг үндэслэн эртэвтэр (30 хоног), хэвийн (60 хоног), хожуу (90-ээс дээш хоног) хугацаанд ажиглагдав. Олон өндгөн эс гадагшлуулах дааврын боловсруулалтын дараа хөврөл зайлж авах өдөр донор үнээний сүүнд агуулагдах прогестероны хэмжээ нь үүсч хөгжсөн шар биемийн тоотой өндөр эерэг шүтэлцээтэй (r=+
0.77) байна. Хөврөл зайлан авч простогландин тарьсан донор үнээний үржихүйн хэвийн үйл ажиллагаа 3 дахь долоо хоногоос сэргэн үргэлжилж байгаа нь прогестероны өөрчлөгдөх хэмжээгээр тогтоогдов. Сүүний үнээг үрлэснээс хойших 18-24, хөврөл суулгасны дараах 14 дэх хоногт хээл авалт болон хөврөлийн амилалтыг сүүнд агуулагдах простогестероны хэмжээгээр тодорхойлоход баримтлах суурь үзүүлэлтийг дунджаар
6.36нмол/л-ээр тогтоогдож уг үзүүлэлт хээл тээлтийн хугацаанд тогтвортой болох нь тодорхойлогдов. Бууранд гарч хээл авсан ингэний прогестерон дааврын хэмжээ, хөдлөл зүйг тодорхойлсноор хээл авалтыг эрт оношлох, мөчлөгийн шар бием байдаггүй гэсэн дүгнэлт биднийхтэй адил болох нь тогтоогдсон юм. Тэмээний төрлийн (Camelus bactrianus, Camelus dromedarius, Lama pacos, Lama glama (LLama), Lama guanicoe, Vicugna vicugna) ингэний өндгөн эсийн гадагшлалт ихэвчлэн бэлгийн үйлдлээр буюу зориудаар, аяндаа гадагшилдаг гэсэн хоёр үзэл баримтлал өдий хэр маргаантай байсаар байна. Биднийхээр өндгөн эс аяндаа гадагшилдаг гэсэн үндэслэлийг дэмжих дүн гарсангүй. Тухайлбал: нийлүүлгийн улиралд буур суугаагүй ингэний цусанд агуулагдах прогестерон дааврын хэмжээ 4 долоо хоногийн хугацаанд, дунджаар
0.27±
0.05нмол/л байсан нь дээрх дүгнэлтэд хүрсэн гол баталгаа юм.