Тариалангийн төв бүсэд тархсан бактери, мөөгөнцөрийн гаралтай таримлын голлох өвчнүүдийн тархалтыг тодорхойлж, тэдгээр өвчнүүдийг үүсгэгч патогений морфологи, биологи, экологийн онцлогийг судалсан. Төмс хадгалалтын нөхцлөөс төмсний өвчлөлтийн тархалт хамаарах зүй тогтлыг судалж, төмсний өвчинтэй тэмцэх зарим фунгицидын үр дүнг тогтоов. Тариалангийн төв бүсэд төмсний таримлыг 6 зүйл мөөгөнцөр, 2 зүйл бактери, 1 зүйл актиномицет, 4 зүйл вирусын халдварлалт тархаж байгааг илрүүлжээ. Хамгийн өргөн тархалттай нь фитофтороз (
10.4-
30.0%), макроспориоз (17-
42.3%), хар хөл (
4.8-8%), ризоктониоз (
12.4-
48.3%) байсан. Үрийн материалыг ариутгаж тариалснаар фитофтороз өвчний тархалтыг
2.9, макроспориоз
2.5, хар хэл 2 дахин тус тус бууруулж болохыг тогтоов.