Энэхүү судалгааны ажлын үндсэн зорилго нь эрэлтийн системийн загвараар Монгол Улсын үхрийн махны эрэлтийг үнэлж, хэтийн таамаглал дэвшүүлэн, түүний менежментийг боловсронгуй болгох арга замыг тодорхойлоход оршино. Үүний тулд БТЭС ашиглан зардлын мэдрэмжийг тодорхойлон 2013-2020 оны хэтийн таамаглалыг хийн улмаар нийлүүлэлтийн гинжин хэлхээн удирдлагын бодит жишээн дээр эрэлтийн хэрэглээг харуулсан.
Сэдвийг судлах болсон шалтгаан:
Судалгааг дараах гурван шалтгаанаар хийсэн болно. Нэгт, манай орны хувьд үхрийн махны эрэлтийг таамаглах судалгаа хийгдсэн ч эрэлтийг хэрэгцээтэй адилтган авч үздэг алдаа нийтлэг байна. Иймд үхрийн махны эрэлтийг онолын хувьд зөв тодорхойлон судалгаа хийх нь чухал юм. Хоёрт, 1990-2005 оны хооронд хийгдсэн судалгааны үр дүн, мэдээллийг үндэслэн хэрэглэгчдийн эрэлтийн зан төлөвт судалгаа хийх нь тохиромжгүй. Иймд илүү шинэлэг боловсронгуй мэдээллийг ашиглан судалгаа хийх нь үр дүнтэй. Гуравт, өнөө үед хэрэглэгчдийн эрэлтийн шинжилгээ нь системийн аргачлалд төвлөрч байна. Одоогийн байдлаар Монгол Улсын үхрийн махны эрэлтийн мэдрэмжийг дан, давхар логарифм зэрэг шугаман тэгшитгэлийн уламжлалт аргачлалаар тооцсон байдаг. Эрэлтийн онолд нийцсэн орчин үеийн үнэлгээний аргачлалаар судалгаа хийх нь бодлогын түвшинд чухал ач холбогдолтой болно.
Дүгнэлт: Судалгааны үр дүнгээс манай орны мах, махан бүтээгдэхүүн хэрэглэгчдийн хувьд зөвхөн эдийн засгийн, тухайлбал, үнэ, орлого, хүчин зүйлс худалдан авалтад нөлөөлдөг болох нь тогтоогдсон.Түүнчлэн, үхрийн махны зардлын мэдрэмж адуу, хонь, ямааны махны мэдрэмжээс хамгийн их буюу 1.26 гэдэг нь тооцооны үр дүнгээс ажиглагдсан. Зардлын мэдрэмжийг ашиглан үхрийн махны эрэлтийн хэтийн таамгыг хийхэд манай улсын хүн амын жилийн дундаж өсөлт (1.77%)-д ойролцоогоор 7,624 толгой үхэр шаардлагатй гэсэн дүгнэлт гарсан. Гарсан үр дүнгийн хэрэглээг нийлүүлэлтийн гинжин хэлхээн бодит жишээн дээр харуулсны эцэст энэхүү эдийн засгийн хэмнэлттэй судалгааны аргачлалыг бодлого боловсруулагч нар ашиглах бүрэн бололцоотой бөгөөд ихээхэн ач холбогдолтой болохыг тайлбарласан.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0