Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Элэгний хавдрын эсэд Байгал Гүүнхөх (Scutellaria baicalensis Georgi) ургамлын үзүүлэх нөлөөг in vitro орчинд судалсан дүн



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3053
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : Байгал Гүүнхөх, хавдрын эсийн хуваагдал, шилжин хөдлөх, наалдах чадвар, генийн экспресс

Аннотаци

Монгол туургатны соёл иргэншлийн томоохон салбарын нэг болох эртний буурал түүхтэй уламжлалт анагаах ухааныг орчин үеийн шинжлэх ухааны үндэслэлтэй судлах ажлыг 1959 онд санаачлан эм судлалын лаборатори байгуулсан нь одоогийн эмийн ургамлын судалгааны үндэс суурь нь болжээ. Академич Ц.Хайдавын удирдлаган дор уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг эмийн ургамлыг бүртгэж, эмийн 11000 орчим жорыг карталсан нь хожмын судлаачдын судалгааны гол хэрэглэгдэхүүн болж байна.
Монгол орны ургамлын аймгийн мэдээллийн санд 136 овгийн, 681 төрлийн 2844 зүйл ургамал бүртгэгдснээс уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг 1000 гаруй эмийн ургамлын нэг нь Байгал Гүүнхөх ургамал юм. Уг ургамлын эрдэм чадлыг эмийн сударт тодорхойлохдоо: “Хонлэн нь цусыг хатаан хямарсан халуун, цулын халууныг арилгана” гэснийг үндэслэн манай улсад зонхилон тохиолддог элэгний өвчний үед судлахаар сонгосон. Элэгний өвчлөл түүний дотроос вирүсийн шалтгаант элэгний үрэвсэл нь нутагшмал өвчин болсон бөгөөд үүний урхагаар элэгний хатуурал, хавдрын өвчлөл жил ирэх тутам нэмэгдэж байна. Дэлхийн хавдар судлалын олон улсын сангаас гаргасан элэгний хавдар өвчний тархалтын судалгаар Монгол улс
100.000 хүн амд эрэгтэй
97.8, эмэгтэй нь 61,1, нийт өвчлөл
78.8 тохиолдлоор дэлхийд тэргүүлж байгаа гэсэн мэдээ баримт байна.
Элэгний хавдрыг эрт илрүүлэх, үр дүнтэй эмчилгээний аргыг нэвтрүүлэх, хавдраар өвчлөгсдийн амьдрах хугацааг уртасгах, амьдралын чанарыг дээшлүүлэх оновчтой аргыг нээн илрүүлж практикт нэвтрүүлэх чухал шаардлагатай байгаа тул Байгал Гүүнхөх (Scutellaria baicalensis Georgi) ургамлын элэгний хавдрын эсэд үзүүлэх нөлөөг судлахаар сонгон авлаа.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 333
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :