Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хүн ба орчинд мөнгөн усны үзүүлэх зарим нөлөөллийг судалсан дүн



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3093
Хамгаалсан он : 2014
Түлхүүр үг : Mer A, GSTT1, GSTM1, мөнгөн усанд тэсвэртэй бактер, мөнгөн усны хордлого

Аннотаци

Мөнгөн усны нөлөөлөлд өртөөгүй Монгол хүний шээсэн дэх нийт мөнгөн усны голч агууламж
0.04 мкг/л, лавлах хэмжээ
0.6 мкг/л, цусан дахь нийт мөнгөн усны голч агууламж
0.5 мкг/л, лавлах хэмжээ 2 мкг/л байв. Мөнгөн усны нөлөөлөлд өртсөн, судалгаанд хамрагдсан хүмүүсийг урьд нь мөнгөн устай ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа гэсэн өртөлтийн 2 бүлэг, мөнгөн устай огт ажиллаж байгаагүй хяналтын бүлэгт тус тус хуваан хүний эрүүл мэндэд мөнгөн усны үзүүлэх нөлөөлөл, мөнгөн усыг хоргүйжүүлэхэд оролцдог глутатион -S трансфераз генийн делецийн байдалтай холбон харьцуулан судалсан дүнгээр мөнгөн устай ажиллаж байгаа өртөлтийн бүлгийн хүн амын шээс (
3.003 мкг/л, хамгийн их агууламж
78.45 мкг/л), үсний уг, үзүүр дэх нийт мөнгөн усны голч агууламж нь бусад бүлэгтэй харьцуулахад статистик магадлал бүхий өндөр (p<
0.001, Kruskal Wallis test) байв. Урьд нь мөнгөн устай ажиллаж байсан хүмүүсийн
99.2%-д, одоо ажиллаж байгаа хүмүүсийн 86%-д шээсэн дэх мөнгөн усны агууламж нь Хүний Био-мониторингийн (ХБМ) I буюу хэвийн түвшинд байсан бол мөнгөн устай ажиллаж байгаа Төв аймгийн Борнуур, Жаргалант сумдын өртөлтийн бүлгийн хүмүүсийн
12.1% нь шээсэн дэх мөнгөн усны агууламжаар,
5.8% нь үсэн дэх мөнгөн усны агууламжаар ХБМ-ийн I-II түвшин буюу түгшүүр төрүүлэх (p<
0.001) түвшинд, 1.9% нь шээсэн дэх мөнгөн усны агууламжаар ХБМ-ийн II-оос их түвшин буюу аюултай түвшинд (p<
0.001) байв. Мөнгөн усны нөлөөлөлд өртсөн бүлгийн хүн амын дунд аманд металлын амт амтагдах, шүлс ихээр гоожих, нойр муудах, хоолны дуршил буурах, үс унах зэрэг зовиур болон буйлны үрэвсэл, стоматит, буйланд цэнхэр өнгөтэй шугам гарах, явах тэнцвэр алдагдах, атакси, хуруу-хамрын сорилд хуруу чичигнэх, хөдөлгөөний зохицуулга алдагдах, нүдний зовхи чичигнэх зэрэг хам шинжүүд хяналтын бүлэгтэй харьцуулахад өндөр илэрч байв.
GSTT1, GSTM1 генийн хосолсон (GSTT1-, GSTM1-) тэг генотипийн хувилбар судалгаанд оролцогчдын
47.1%-д, аль нэг нь тэг генотипийн хувилбар (GSTT1-, GSTM1+, эсвэл GSTT1+, GSTM1-)
41.6%-д, бүтэн буюу эдгээр ген хоёулаа (GSTT1+, GSTM1+) байгаа тохиолдол
11.4%-д илрэв. GSTT1, GSTM1 генийн делец илрээгүй хүмүүсийн шээс (
0.10 мкг/л), үсэн (үсний үзүүр
0.048 мкг/л, үсний уг
0.062 мкг/л) дэх мөнгөн усны голч агууламж нь GSTT1, GSTM1 генийн делец илэрсэн хүмүүсийн шээс (
0.072 мкг/л), үсэн (үсний үзүүр
0.032мкг/л, үсний уг
0.037 мкг/л) дэх мөнгөн усны агууламжаас өндөр (p=
0.032 (үс)) байв. GSTT1, GSTM1 генийн хосолсон делецтэй тохиолдолд өртөлтийн бүлгийн оролцогчдын дунд буйлны үрэвсэл (
61.2%), буйланд хөх өнгийн шугам гарах (
57.6%), атакси (
32.9%), нүдний зовхи чичигнэх (
47.1%), хуруу-хамрын сорилд хуруу чичигнэх (
20.0%), хуруу-сарвууны хөдөлгөөний эвслийн өөрчлөлт (
49.4%) зэрэг шинж тэмдгүүд хяналтын бүлэгтэй харьцуулахад статистик магадлал бүхий өндөр байв. Мөнгөн усаар бохирдсон хөрсний E.faecalis, Ps.aeruginosа, E.coli, C.freundii, Rzb.radiobacter, Burkholcepacia зэрэг бичил биетүүд мөнгөн усанд тэсвэржсэн байсан бөгөөд мөнгөн усанд тэсвэрлэх дээд хязгаар 26-30мкг байв. Эдгээрээс Ps.aeruginosa бактер нь геномын mer A ген агуулж байлаа.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 240
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :