1. Өвөл, хаврын улиралд ямааны тэжээлд нэмж өгөхөд тэжээлийн органик бодисын шингэцийг 1.02-
2.80, протейныхыг
0.19-
0.38, тослогийнхыг 1.57-
5.91 хувиар тус тус нэмэгдүүлэх боломжтой байна.
2. Мочевин, цеолитыг хольж нэмэхэд өвөл тэжээлийн органик бодис, протейн болон тослогийн шингэцийг
3.07,
13.01,
6.69 хувиар, хавар органик бодис болон протейны шингэцийг
3.89,
11.20 хувиар тус тус нэмэгдүүлж байна.
3. Ямааны үндсэн тэжээлд мочевин нэмж өгөхөд түүний сэвсний рН-ыг зохих хэмжээгээр нэмэгдүүлж байгаа ба өвөл рН харьцангуй бага/
7.34/ үед шаахайнцарын тоо эрс нэмэгдэж байсан боловч хавар рН харьцангуй их/
7.89/ байхад тодорхой өөрчлөлт гарахгүй байна. Харин цеолитыг дангаар буюу мочевинтэй нийлүүлж өгөхөд сэвсний шаахайнцарын тоо, өөхний дэгдэмхий хүчлийн хэмжээ багасаж байна. Эдгээр өөрчлөлтүүд нь тэжээлийн шимт бодисын шингэц болон ямааны ашиг шимд эерэг нөлөөлж байна.