Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Приспособителная способность алатау-монгольских помесей к пастбищному содержанию и их молочная продуктивность



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 762
Хамгаалсан он : 1996
Түлхүүр үг : алатау, монгол, эрлийзжүүлэг, жин, сүү

Аннотаци

Нутгийн монгол үхрийг алатау үүлдрийн үхэртэй эрлийзжүүлэн I-IV үеийн эрлийзүүдийг гарган авч бэлчээрийн маллагааны нөхцөлд өсгөн үржүүлж саалийн чиглэлийн эрлийз ёүрэг бий болгох эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн туршилт судалгааны олон жилийн ажлын үр дүнгээс дараах үндсэн дүгнэлтүүдийг хийж байна. 1. Тус улсын ойт хэээрийн бүс нутаг Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдэлд 1977-1990 онд явуулсан эрдэм шинжилгээ-үйлдвэрийн туршлагын ажлын үр дүнд тус нэгдлийн алатау-монголын эрлийз үхрийн тоо 11 дахин өсөж анги чанар, ашиг шим дээшилж жилд үйлдвэрлэх цөцгийн тос
65.3%-иар нэмэгдэв.
2. Манай орны ойт хээрийн бүсийн байгалийн бэлчээрийн маллагааны нөхцөлд улирлын саалинд ашиглах зорилгоор нутгийн монгол үхрийг алатау үүлдрээр сайжруулахдаа эрлийзжүүлгийг III үе хэтрүүлэхүй байх нь зүйтэй гэж тогтоов. IV үеийн эрлийз нь саамын гарцаар арай илүү боловч тэжээллэг арчилгаа илүү шаардлагатай, бэлчээрийн маллагаанд зохицох чадвар, бие цогцос, жин хэмжээ III үеэ гүйцэхгүй байдал ажиглагдав.
3. Алатау-монголын I-III үеийн эрлийз үхэр орчны нөхцөлд зохицох үндсэн шалгуур болох биеийн физиологи үйл ажиллагаа, амьдрах чадвар, өсөлт хөгжилт, нөхөн үржилт, ашиг шимийн үзүүлэлтээр хэвийн хэмжээг хадгалж байгаа нь манай орны байгаль уур амьсгал бэлчээрийн маллагаанд сайн зохицож буйг харуулж байна.
4. Эрлийз үнээ хайдагшихдаа хялбар, бүрэн ивлэж гүйцэд саалгахаас гадна тугалаар ивэлгэж саасантай харьцуулахад бэлчээрлэх хугацаа (2-
2.5цаг), таваарын сүүний гарц (
3.5-
4.2%), тарга хүч, хээл авалт (
19.9%) нэмэгдэж байна. Тугалыг гар аргаар тэжээж бойжуулахад түүний бэлчээр ашиглалт, гадаад орчинд зохицох чадвар, өсөлт хөгжилтийг дээшлүүлэхэд үр дүнтэй байна.
5. Бэлчээрийн маллагааны нөхцөлд алатау-монголын I-III үеийн эрлийз үнээний саалийн хугацаа нутгийн монгол үнээнийхээс 2 сараар илүү буюу дунджаар 240 хоногийн саамын гарц 1.5-1.9 дахин их буюу 1325кг байна. Саалийн харьцангуй адил хугацаанд хоногийн болон жилийн саам эрлийзийн үе ахих (I-IVүе хүртэл) тутам
8.8-
10.8 хувь нас ахих (I-III тугаллалт хүртэл)
13.6-
14.9 хувиар нэмэгдэж байна.
6. Бэлчээрийн маллагаатай алатау-монголын эрлийз үнээний сүүнд тослог
4.2%, уураг
3.65%, чихэр
3.93% байгаа нь монгол үнээнийхтэй ойролцоо бөгөөд нэг эрлийз үнээний жилийн саамаас дунджаар
55.5кг тос үйлдвэрлэж болно.
7. Манай орны ойт хээрийн бүсийн бэлчээрийн маллагааны нөхцөлд алатау-монголын эрлийз үнээ, (I-IIIүе)-ний амьдын жинг 420кг, саалийн 240 хоногийн саам 1800кг, сүүний тослог
4.2% байхаар тооцож цаашид "Өөр дотор нь" үржүүлэх боломжтой.
8. Ойт хээрийн бүс нутагт алатау-монголын (I-IIIүе) эрлийз үхрийг өвөл хаврын улиралд бага зэргийн нэмэгдэл тэжээлтэй (
3.5 тэжээлийн нэгж) байгалийн бэлчээрээр маллан мах-сүүний чиглэлээр өсгөн үржүүлэхэд нутгийн монгол үхрээс наад зах нь толгой тутамд 166 төгрөгийн илүү ашигтай байх үндэстэй.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 144
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :