1. Монголын тал хээрийн бүсийн нөхцөлд багтдаг Төв аймгийн Эрдэнэсант сумын нутгийн экологи нөхцөл нь харгана-алаг өвст хэвшлийн бэлчээр зонхилсон ургамлын зүйлийн бүрэлдэхүүн хомсдуу, цаг агаар тогтворгүй байдаг онцлогтой. Энэ нь бог мал төллүүлэх, төл бойжуулах үетэй давхцаж байна.
2. Тал хээрийн бүсэд хаваржааны саравчтай хашаанд өглөө, орой, шөнө малтай байх хугацааг хамруулан температурын хоногийн хөдлөл зүйг судлан тогтоох замаар бэлчээрийн мал аж ахуйн нөхцөлд бичил уур амьсгалын үзүүлэлтийг хоногт 3 удаа 6-7, 14-15, 22-23 цагуудад тодорхойлох нь илүү оновчтой байна.
3. Саравчтай хашааны гэрэлтүүлгийн хэмжээ битүү байрны хэвийнхээс 27 дахин, байгалийн гэрэлтүүлгийн коэффициент 5 дахин их гадна орчныг бодвол түүнд харьцангуй дулаан, агаарын тоосжилт
2.4, нянгийн ерөнхий тоо 1.9 дахин их байгаа боловч бог мал төллөлт, төл бойжуулалтын үед шүвтэр, нүүрсхүчлийн хийг тодорхойлох нь эрүүл ахуйн ач холбогдол багатай байна.
4. Байран маллагааны эрүүл ахуйн хэвийн горимтой харьцуулахад 3-4 дахин бага температур, агаарын урсгалын хурд 2-3 дахин их экологийн нөхцөлд монгол нялх хурга өвчин эмгэг үхэл хорогдолгүй хэвийн бойжиж байгаа нь түүний биемахбод хүрээлэн буй орчиндоо дасан зохицох чадвар, дархлал, тэсвэрт чанар сайтайн нэг илрэл мөн.
5. Төлийн байр, хэвтэр бууцанд модны үнсний шүлтийн
0.5%-ийн уусмалыг шүршиж хэрэглэхэд 1 цагийн дараа байрны агаартан нян
91.2% багасаж, цус задлагч нян илрээгүй бол төлийн хэвтэр бууцанд 2 цагийн дараа агаартан нян
98.6%, цус задлагч нян 46 дахин буурч, энтеро нян илрэхгүй байна.
Шинжлэх ухааны доктор(ScD)
Бүтээлийн тоо : 2
Ишлэгдсэн тоо : 0