Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол дахь хөгжлийн байгууллагын интервенц: Мал аж ахуй, байгаль хамгааллын жишээн дээр



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3912
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : Антропологи, улс төрийн экологи, хөгжлийн оролцоо, мал аж ахуй, байгаль хамгаалал

Аннотаци

Хөгжлийн байгууллагуудын уул уурхай, байгаль хамгааллын төсөл хөтөлбөр хоорондоо хэрхэн зохицож, зөрчилдөж байгааг социализмын дараах улсуудын жишээн дээр судалж үзээгүй байна. Төслөөс гарч буй сөрөг үр дагаварт хүмүүс зохицож, өөрт ашигтай хувилбар болгон өөрчилж буй үйл явцыг хүлээн авагч улсын өнцгөөс судалсан судалгаа дутмаг байна. Орон нутгийн уламжлалт институци хөгжлийн төслийн байгуулсан малчдын комюнитийг даван оршиж байгааг мөн судалаагүй байна. Эдгээр дутуу судлагдсан сэдвийн хүрээнд хөгжлийн интервенц Монгол улсад хэрхэн явагдсан, ямар үр дагавар бий болж байгааг тус бүтээлд судалсан байна. Эдгээрийг дараах хэдэн зүйл дээр зангидаж үзэх юм. 1990 оноос хойш хөгжлийн интервенц яаж хэрэгжив, ямар үр дагавар авчрав, хэнд ашигтай байв гэх зэрэг асуудал хөндөгдөж гарна. Эдгээрийг МАА, байгаль хамгааллын салбарт нарийсган судалж, хөгжлийн интервенцийн нөлөөлөл, гарсан үр дагаврыг судалж тогтоох юм. Ялангуяа хөгжлийн байгууллагаас шинээр хэрэгжүүлж буй үзэл санаа, орон нутгийн уламжлалт зан үйл, малчдын зохион байгуулалтын хэлбэртэй хэрхэн холбогдож, зохицож байна вэ гэсэн асуудлыг шинжилж, хөгжлийн интервенцийн бодит үр нөлөөллийг тодорхойлох юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 251
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :