Хог ургамлын тархалт, ургах хэмжээ, хор хөнөөл ихсэж байгаад үндэслэн үр тариа ургуулах технологийн хүрээнд бүхэлчилэн судалж, тархалт, олшролт, хор хөнөөлийг тогтоон тэмцэх чиглэлд химийн аргыг боловсронгуй болгох зорилт тавьсан. Хог ургамлын төрөлжиж буй шалтгаан тэдгээрийн хөдлөл зүйг тариалангийн технологитой холбон судалж, тэдгээрийн хөнөөлийн хэмжээг баллаар үнэлэн экологийн тэнцвэрт босгыг тодорхойлсон нь энэ ажлын шинэлэг тал болно. Хогтолтын түвшинг шуурхай үнэлэх хялбарчилсан арга зүй боловсруулж, гербицидийн үр дүнд нөлөөлөх хүчин зүйлсийг илрүүлж, үр тариа-уриншийн сэлгээнд гербицид хэрэглэх технологи боловсруулсан нь буудайн ургацыг гандуу жилд 1.5-
2.0ц/га, чийглэг жил
2.5-
3.5ц/га хүртэл нэмэгдүүлэх боломжтой болж байна.