Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Меры защиты семенного материала от болезней при размножении безвирусного картофеля



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 1175
Хамгаалсан он : 2001
Түлхүүр үг : бичил ургамал, ELISA тест, вирус зөөгч, фингицид, элит үр

Аннотаци

Төмс нь Монгол орны хоёрдогч үндсэн таримал. Гэтэл үрийн аж ахуйн систем алдагдаж, эрүүл үрийн материалын хангалт тасалдсанаас сүүлийн жилүүдэд тариалах талбайн хэмжээ өмнөх 10 жилийнхээс 40%-иар буурчээ. Бидний судалгааны үр дүнд мерисистем өсгөврийн аргаар төмсний сортыг вирусээс эрүүлжүүлэн in vitro нөхцөлд үржүүлэн 8000-10000 бичил ургамал ургуулан хүлэмжнид тариалан жил бүр 35000-40000 бичил булцуу гарган ил талбайд 4 жилийн схемээр үржүүлэн элит үр үйлдвэрлэж байна. Вирусгүй төмсний үрийн аж ахуйн нэг гол асуудал бол үр үржүүлгийн хугацаанд өвчний давтан халдварлалтаас хамгаалах явдал байдаг. Ялангуяа цаг уур, технологийн нөхцлөөс өвчний тархалт, ургацын хэмжээ ихээхэн хамаарч байна. Үрийн булцууны өвчлөлтийн байдлыг харьцуулж үзэхэд үржүүлгийн жил ахих тутам өвчлөлт ихсэж байгаа зүй тогтол илэрч байв. Харин үрийн материалыг ариутган ургалтыг хугацаанд фунгицид хэрэглэхэд өвчлөлт буурч ургац нэмэгдэж байна. ELISA тестийн аргаар вирусын өвчнийг оношилж X, Y, S, M, L төрлийн вирусыг илрүүлэв. Мөн манай орны төмсний тариаланд Myzus persicae, Polymerus cognatus, Epicauta sibirica зэрэг шавьжууд вирус зөөгч болохыг тогтоов. Иймээс талбайн ойр орчмыг хог ургамалгүй байлгах өвчин болон хөнөөлт шавьжийн эсрэг системийн үйлчилгээтэй пестицидыг зөв зохистой тунгаар хэрэглэх, тэсвэртнй сорт тариалах явдал чухал юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 9

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 161
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :