- Бэлчээрийн маллагааны нөхцөлд үржүүлэгдэж байгаа янз бүрийн нас хүйсний үхрийн намрын жинг тодорхойлоход дараах байдалтай боллоо. Үүнд: гунжин үнээний жин дунджаар
300.7кг, дөнжин үнээ
330.5кг, 4 настай үнээ
348.8кг, 5-7 хүртэлх насны үнээ 357-363кг тус тус болж байна.
- Махан ашиг шимийг янз бүрийн насны эр үхэрт нядалгаа явуулж нядлагын жин ба гарцыг тодорхойлж тогтоов. Үүнд: шүдлэн үхрийг /2 наст/, нядлагын жин
174.6кг, нядлагын гарц
54.0%, хязаалан /3 наст/ эр үхрийн нядлагын жин
202.9кг, нядлагын гарц нь
55.8%, 4 ба түүнээс дээш насны эр үхрийн нядлагын жин
265.5кг, нядлагын гарц нь
57.1% болж махны илчит чанар 2172-2878к.калори болж байгаа нь монгол үхрийн махны гарц чанарын тодорхойлохоор бусад газар явуулсан судалгааны материалуудтай жишихэд нядлагын гарцаар
3.5%-иар илүү илчит чанараар нилээд сайн болж байна.
- Халхголын үхэр нь жин томтой, махлаг чанараар сайн байгаа нь махны өөрийн өртгийг хямдруулах, аж ахуйн ашгийг нэмэгдүлэх эдийн засгийн чухал нөөц болох юм.