Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хээрийн бүсэд нарийвтар ноост хонин сүргийг эрдэс тэжээлээр хангах асуудалд



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 267
Хамгаалсан он : 1976
Түлхүүр үг : хээрийн бүс, эрдэс, тэжээл, хөрс, ус, үлэмж, бичил язгуур махбод

Аннотаци

Манай улсын хэээрийн бүсийг төлөөлүүлж Төв аймгийн Заамар нэгдэлд "Хээрийн бүсэд нарийвтар ноост хонины сүргийг эрдэс тэжээлээр хангах асуудал" гэсэн сэдэвт ажлыг гйүцэтгэхийн тулд хөрс, ус, ургамал, эрдэс, хонины эд, эрхтний найрлага дахь зарим үлэмж, бичил язгуур махбодыг 1965 оноос эхлэн цогцолбороор судалсан материалыг боловсруулан эмхэтгэж, дэд эрдэмтний зэрэг горилох бүтээл болгон туурвилаа.Шинжилгээний ажлаас дараах дүгнэлт гарлаа. Үүнд: 1. Заамар сумын хөрс нь хүрэн хөрсний төрөл бүрийн ялгавараас тогтсон бөгөөд ялзмаг
3.96-1.86%, рН
6.8-
7.2 харин 1кг хөрсөнд дунджаар альбин
5.21±
0.39, зэс
12.41±
0.26, манган
144.2±
14.2, цайр
47.1±
3.5, молибден 1.84±
0.02кг хэмжээтэй байна.
2. Заамар сумын мал сүрэгтээ ашиглаж ирсэн эрдэс нь шүүний бүлэгт багтах бөгөөд нэг хонины өдрийн эрдсийн норм болох 10г шүүний найрлаганд байгаа натри, хлор, кальци, магни хонины биемахбодын шаардлагыг бүрэн хангахгүй байхад фосфор, альбин, цайр их дутагдалтай болох нь илрэв.
3. Өвөл, хаврын улиралд шүү, бэлчээрийн хагд, усаар хонины биед орох кальци, хлор, магни шаардлагат хэмжээнд хүрч байхад зас, цайр бага зэрэг фосфор, альбин их дутагдалтай байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 183
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :