Энэхүү бүтээл нь хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх гэмт хэргийг эрүүгийн эрх зүй, криминологийн шинжлэх ухааны үүднээс манай улсын хувьд гүнзгийрүүлэн судалсан анхны нэг сэдэвт бүтээл болсон. Улсын хилийн аюулгүй байдлыг эрүүгийн эрх зүйн арга, хэрэгслээр хангах, хууль бусаар улсын хил нэвтрэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улам боловсронгуй болгох талаар тодорхой асуудлыг дэвшүүлэн тависан.. Манай улсад хууль бус цагаачлалтай тэмцэх эрүүгийн эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж байна. Хууль бусаар улсын хил нэвтрэх гэмт явдлын бүтэц, шинж чанарт мэдэгдэхүйц өөрчлөлт орж, гэмт хэргийг үйлдэх арга хэлбэр улам нарийсч, зохион байгуулалттай шинжтэй болж, гол төлөв(60 гаруй хувь) бусад төрлийн гэмт хэрэгтэй(Эрүүгийн хуулийн 145, 175, 233-р зүйл) нийлмэл байдлаар үйлдэгдэх, зарим тохиолдолд зэвсэг хэрэглэх болсон зэрэг хэргийн нийгэмд аюултай байдлыг харгалзан эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох талаар хуулийн төсөл боловсруулав.. Хууль бусаар улсын хил нэвтрэх гэмт хэргийн гаралтад нийгэм-эдийн засгийн шалтгаан, нийгэм-ёс суртахууны шалтгаан нөлөөлж байгаагийн дотор ажилгүйдэл, ядуурал, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нөлөөлөл, нийгмийн ёс суртахууны доройтол, мөнгө олох гэсэн шунахайн сэдэлт шалтгаан голлох нөлөөлөл үзүүлж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0