Дэрэвгэр жиргэрүүгийн Монгол оронд ургадаг дэрэвгэр жиргэрүү эмийн ургамал нь устаж үгүй болох эрсдлийн байдалтай байгаа учир уг ургамлыг хамгаалах, нөхөн сэргээх,генийн санг нь хадгалахад орчин үеийн биотехнологийн дэвшилтэт аргыг хэрэглэх нь нэн шаардлагатай гэж үзэн in vitro-д олшруулан үржүүлэх судалгааг гүйцэтгэн дараах үр дүнд хүрэв.
1. Үрийг in vitro-д соёолуулахдаа скарификацийн аргаар гипохлорид натрийн 1%-ийн уусмалаар 3 цаг үйлчлүүлэхэд соёололт 80% хүрсэн нь туршилтын бусад хувилбараас хамгийн өндөр үзүүлэлт байв.
2. Дэрэвгэр жиргэрүүг in vitro-д интродукци хийхээр зургаан төрлийн эксплант туршсанаас нахианы эксплант хамгийн тохиромжтой байна. Нахианы нэг эксплантаас дунджаар 5 ширхэг ургамал гарган авсан.
3. Эрдэс бодисын өндөр концентрацитай MS тэжээлт орчинд өврийн нахиа үүсэлт дундажаар 34% байсан нь бусад хувилбараас давуу байна.
4. Нахиа олшруулахад MS+
4.54µM BA нэмсэн тэжээлт орчинд нахиа үүсэлт
91.8% ба in vitro-д үүссэн нахиаг үндэслүүлэхэд цитокининий төрлийн
4.54µM BA болон ауксины төрлийн
0.75µM IAA тунгаар 6:1 харьцаатай авсан тэжээлт орчинд 100% үндэслэж байсан хамгийн тохиромжтой хувилбар гэж тогтоов.
5. Каллусын өсгөврийг гарган авахад MS+
5.0µM
2.4-D +
5.0µM Kin буюу ауксин цитокинийн харьцаа 1:1 байхад каллус үүсэлт хамгийн их байлаа. Ишний эксплантаас
8.24 мм2 хэмжээтэй,
10.7 мг жинтэй шар ногоон өнгийн зөөлөн каллусын эд, үндэсний эдээс 10 мм2 хэмжээтэй,
28.8 мг жинтэй, цайвар шаргал, хатуу каллусын эд үүссэн нь цаашид каллусын эдээр дамжуулан нэмэлт нахма үүсгэх боломжтой болсон.
6. Эсийн суспензийн өсгөвөр гарган авахад тэжээл орчны эрдэс бодисыг 2 дахин багасгасан буюу MS 1/2 тэжээлт орчинд нэмэлтээр
4.65µM NAA агуулсан тэжээлт орчинд суспензийн нягт
14.21*106 байсан ба нойтон жин нь
338.5 мг, хуурай жин
9.6 мг байсан нь бусад хувилбараас илүү байна.
7. Салангид ганц эсээс ургамал нөхөн төлжилт
75.9% буюу 1163 ширхэг ургамал гарган авсан ба нэг каллусын эдээс 7 ширхэг нахиа нөхөн төлжсөн буюу 1070 ширхэг ургамал гарган авсан нь нахианы үржүүлэгтэй харьцуулахад 6 дахин, үрээр үржүүлсэнтэй харьцуулахад 30 дахин их ургамал гарган авах боломжтой байна.
8. Хуруу шилний ургамлыг хөрсөнд шилжүүлэхэд сайжруулсан хөрсөнд 52%, pearlet fit (зохиомол хөрс) 63%-ийн амьдралттай байна.