Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Нүцгэн үрт хошуу тарианд суурилсан пробиотик бүтээгдэхүүний технологийн судалгаа



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 2635
Хамгаалсан он : 2011
Түлхүүр үг : йогуртын хөрөнгө, тарианы хивэг, сүүнхүчлийн бактери, хошуу тарианы цийдмэг

Аннотаци

Пребиотик нэгдэл агуулсан хошуу тариаг пробиотик сүүнхүчлийн бактериар хөрөнгөлөн шинэ нэр төрлийн синбиотик бүтээгдэхүүн гарган авах нь зохицуулах үйлчилгээтэй хүнсний нэр төрлийг олшруулахад чухал ач холбогдолтой юм. Хошуу тариа болон пробиотик бактери нь хүний эрүүл мэндэд нэн ач холбогдолтой учир зохицуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр ашиглаж байна. Уг судалгааны ажилд хошуу тариа, хошуу тарианы гурил, хивэгний физик-хими, технологийн шинж чанарыг судалсаны дүнд хошуу тарианы хивэг нь биологийн үнэт чанар өндөртэй бөгөөд исгэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд тохиромжтой болохыг тогтоов. Судалгааны ажилд ашиглах сүүнхүчлийн бактерийг сонгон авахын тулд сүүн хүчлийн бактерийн хуурай хөрөнгө (L.acidophilus, L.bulgaricus, Str.thermophilus), йогуртын хөрөнгө, монгол тарагны байгалийн хөрөнгийг авч шинж чанарыг судаллаа. Сонгон авсан хөрөнгөнүүд хошуу тарианы цийдмэгийг 6-12 цагт исгэж байлаа. L.bulgaricus, Str.thermophilus, L.acidophilus-ийн цэвэр өсгөврийн хөрөнгийг 1:1:1,5 харьцаагаар авч бэлтгэсэн холимог хөрөнгөөр исгэсэн бүтээгдэхүүн СХБ-ийг илүү их хэмжээ (4×109)-гээр агуулж байсан учир хошуу тарианы исгэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглахаар сонгон авлаа. Хошуу тарианы хивэг, элсэн чихэр агуулсан цийдмэгийг 95 0 С –т 10 мин дулааны боловсруулалтанд оруулж хөрөнгөлөх температур болтол хөргөөд сонгон авсан сүүнхүчлийн бактерийн холимог хөрөнгөөр хөрөнгөлж 8 цаг 40 0 С-т исгэж холимог хөрөнгө, элсэн чихэр, хивэгний оновчтой хэмжээг тодорхойллоо. Судалгааны дүнд 5%-ийн хивэг, 5% -ийн элсэн чихэр агуулсан цийдмэгийг холимог хөрөнгөөр 10%-иар хөрөнгөлж 6 цаг исгэх нь оновчтой болохыг тогтоов. Исэлтийн эцэст бүтээгдэхүүн дэх амьд эсийн тоо 109 байлаа. Исгэлэн бүтээгдэхүүнийг +
4...+80С-т битүү савлагаатайгаар 10 хоногоос ихгүй хугацаагаар хадгалах нь тохиромжтой болохыг тогтоов.




Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 175
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :