Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Баяд хонины аж ахуйн ашигтай шинж чанар, түүнийг цаашид сайжруулах арга



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 2542
Хамгаалсан он : 1979
Түлхүүр үг : бие цогцос, амьдын жин, төлөг, хуц, сүү, тэсвэр

Аннотаци

1. Баяд хонь орон нутгийн байгаль, цаг уур, аж ахуйн нөхцөл болон малчдын мал маллагааны арга барил, шилэлт сонголтын нөлөөний үр дүнд тус оронд зонхилон үржүүлж байгаа өөхөн сүүлт монгол хониноос галбир, бие цогцос, ашиг шимийн үндсэн үзүүлэлтүүдээрээ ялгагдах өвөрмөц онцлогтой омог болон хувирчээ.

2. Баяд хонь биеийн хэсгүүд нь тэнцүүхэн хөгжсөн чийрэг бие цогцостой, их нууруудын хотгорын бүсийн байгаль, цаг уурын нөхцөлд жилийн турш бэлчээрээр маллахад сайн зохицсон, тэсвэр сайтай байна. Баяд хонины 90 гаруй хувь нь хар, бараан толгойтой, цагаан зүстэй, хуцны 78, эм хонины 47 хувь нь эвэртэй, борвиндоо хүрэхгүй богино, дугарагдуу өөхөн сүүлтэй, сүүлний үзүүр нь ихэвчлэн мушгирч тахиралдсан төгсгөлтэй байна.

3. Баяд хонь монгол хониноос биеэр том, амьдын жингээр илүү байна. Хонины намрын жин оторлолтын дараа эм хонь дунджаар 56-58, эр хонь 76 /60-90/, охин төлөг 45-50, төлгөн хуц 51-55кг байна. Баяд хонь өвөл, хаврын улиралд намрын жингийн 25-30 хувийг алдаж онд орох боловч зун намрын улиралд бэлчээрээр түргэн таргалж алдсан жингээ бүрэн нөхөж чаддаг байна.

4. Баяд хонины төлөрхөг чанар 103-105 хувь, сүүний гарц саалийн 142 хоногт дунджаар 49кг, 5-р сарын 15-наас 7-р сарын 15-ныг хүртэл хонь бүрээс дунджаар 13-18кг товарын сүү сааж авах боломжтой.

5. Хонины нядлагын жин нас гүйцсэн эр хониных
29.1-
30.6кг, эм хониных
19.9-
23.0кг, нядлагын гарц эр хониных амьдын жингийн
54.7-
57.4%, биеийн жингийн
66.5-
66.7%, эм хониных амьдын жингийн
45.0-
47.6, биеийн жингийн
58.7-
61.0% байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 272
Сүүлийн сард 10
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :