Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хүүхдийн өдрийн мэс заслын өвдөлт намдаах эмчилгээ



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2240
Хамгаалсан он : 2011
Түлхүүр үг : хүүхэд, өвдөлт хэмжих арга, өвдөлт намдаах олон бүрдэлт арга, угтуулан өвдөлт намдаах арга, шугман шалгуурт үнэлэмжийн арга

Аннотаци

Өвдөлт нь сэтгэл зүйн гадаад болон дотоод хүчин зүйлсийн улмаас бие махбодид үүсэх сөрөг сэтгэл хөдлөл, таагүй мэдрэмж юм.Олон улсын мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэгээс гаргасан өвдөлт намдаах удирдамж зааврын дагуу тохирох эмчилгээг хийгээгүйгээс хүүхэд зовиурлах, эдгэрэлт удаашрах, архаг өвдөлт шилжих, улмаар амьдралын чанар өөрчлөгдөх улмаар сөрөг үр дагаварт хүргэдэг. Хүүхдийн өдрийн мэс заслын дараах өвдөлт намдаах эмчилгээний үндсэн чиг хандлага нь өвдөлтийн хүчийг хэмжин тодорхойлж өвчтэй хүүхдийг өвдөлтгүй буюу тэвчихүйц хэмжээнд бууруулахад чиглэж байна.Ерөнхий мэдээгүйжүүлгийн хэд хэдэн эмийн бодисыг тэвчихүйц хэмжээнд бууруулахад чиглэж байна. Ерөнхий мэдээгүйжүүлгийн хэд хэдэн эмийн бодисыг хавсарч хэрэглэх зарчим дээр үндэслэсэн "Өвдөлт намдаах олон бүрдэлт"шинэлэг аргыг бид судласан болно. Энэ арга нь хоёр ба түүнээс дээш өвдөлт намдаах үйлчилгээ бүхий эмийн эмчилгээг орчны хоригтой хослуулан хэрэглэж өвдөлтийн хүчийг нэн үр дүнтэй намдаадаг онцлогтой. Олон бүрдэлт шинэлэг арга хэрэглэснээр хүүхэд хагалгааны дараа сэрэх үедээ өвдөлтийн зовиур шаналгаагүй, хөдөлгөөний идэвх нь
Зорилго. Хүүхдийн өдрийн мэс заслын дараах өвдөлтийг намдаах олон бүрдэлт эмчилгээний аргыг туршиж үр дүнг судалж нэвтрүүлэх.
Дээрх зорилгод хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлж байна. Үүнд:
1. Хүүхдийн мэс заслын дараах өвдөлтийн хүчийг хэмжиж өвдөлтийн зэрэглэл тогтоох

2. Хүүхдийн мэс заслын эмчилгээний явцад болон дараах үед олон бүрдэлт аргаар өвдөлтийн хүчийг бууруулсан үр дүнг уламжлалт аргатай харьцуулан
судлах.

3. Өвдөлт намдаах эмчилгээний явцад илрэх эмнэл зүй, лабораторийн зарим өөрчлөлтийг судлах.

4. Хүүхдийн өвдөлтөнд сэтгэл зүй, орчны нөлөөт хүчин зүйлсийг тодорхойлох.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 309
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :