Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хурганы тэжээл боловсруулалт, өсөлтийг эрчимжүүлж, эмгэгтэй тэмцэх нь



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 835
Хамгаалсан он : 1996
Түлхүүр үг : Хурга, гүзээний хөгжилт, өсөлтийн физиологи, сүүн хүчлийн нян, хурга эрт ялгалт, бодисын солилцоо

Аннотаци

1.Бэлчээрийн маллагаанд байдаг монгол хонины хурганы өсөлтийн эрчим гарснаас хойшхи бүтэн хагас сарын хугацаанд эхийн сүүний хэмжээнээс, цаашдаа сүүнээс гадна тэжээл, бэлчээр ашиглах чадвар, гүзээний үйл ажиллагааны хөгжлөөс хамаарч байна.

2.Хөрвөжих үедээ өглөө бүр 200 мл-ээс багагүй сүү хөхөж, бэлчээр, тэжээл ашиглах зохих дадал, зуршилтай болсон хжрга хоёр сарын бойжилттойдоо
12.0 кг-аас доошгүй биеийн жинтэй болно.

3.Хагас сарын бойжилттой монгол хурганы гүзээний сэвсэнд шаахайнцар, сүүн хүчлийн нян цөөн илрэх боловч устөрөгчийн ионы төвшрүүлэг (pH) саармаг буюу сул шүлтлэг урвалтай, тосны дэгдэмхий хүчлийн (ТДХ) үүсэлт, шивтрийн ашиглалт энэ үед бага байна.

4.Эхийн сүүний хэмжээ хангалттай байвал хөрвөжиж байгаа хурганд сарын бойжилттой болох үеэс шаахайнцарын тоо, ТДХ-ийн нийт хэмжээ нэмэгдэж, шивтрийн төвшрүүлэг, pH буурахын хамт гүзээний агшилт, хэвлэгийн эмнэл зүйн илрэл ажиглагдаж тогтворжихын хирээр 40 хоногийн бойжилттойгоос эхлэн хурганы хөхөх сүүний дутагдаж байгаа хэсгийг хялбар боловсрох ургамлын гаралтай тэжээлээр нөхөх боломжтой болно.

5.Хурга хөрвөжих үед түүний хэвлийн хөндийн зүүн талыг бүхэлд нь эзлэн хөгжих гүзээн дотор эрчимтэй эсэлтийн дүнд үүссэн дулааны эрчим хүч, өсвөр бие махбодыг хаврын хавсрага, хүйтнээс хамгаалж, тэжээл боловсруулалтыг сайжруулхын зэрэгцээ гүзээнээс тогтмол шилжин орж ирэх сэвс, ходоодны хүчиллэг чанарыг дээшлүүлэхэд таатай нөлөө үзүүлнэ.

6.Борог тэжээлд бүрэн орж амжаагүй үеэс нь эхийн сүү дутагдалтай байсан хурганы гүзээний тэжээл боловсруулах үйл ажиллагааны хөгжил ердийн бойжилттой хурганыхаас 3-4 долоо хоногоор хоцорч, бодис солилцоонд эмгэгийн шинж илрэн (цусны шээг ихсэх, чихэр багсах) цус багадалт архагших, хурга хагас өлсөгөлөнд нэрвэгдэн өсөлт нь саатаж байна.

7.Хөрвөжих үедээ өсөлтийн сааталд автсан хурганд биеийн жингийн нэмэгдэх эрч, зун намрын бэлчээрийн шимтэй үед нөхөгддөггүйгээс сүргийн дотор давжаа төл олширч, тэр нь ирэх өвөл хаврын улиралд өвчин эмгэгт нэрвэгдэж, хорогдох нь цөөнгүй байна.

8.Өсөлтөөр хоцорч буй хөрвө хурганы сэвсэнд шивтэр их байх нь тухайн үед бага хэмжээгээр үүсдэг хүчлүүдийг (ТДХ, сүүний хүчил г.м) саармагжуулж, орчны pH-ыг нэг тогтмол байдалд удаан байлгах нөхцөлийг (50 хоногийн бойжилттой болтол) бий болгосноор гүзээний эсэх үйл ажиллагааны хөгжил, тэнд үүссэн шимт бодисын ашиглалтанд сөрөг нөлөөтэй байна.

9.Өсөлтөөр хоцорсон хоёр сартай хурганы гүзээний цэлмэнгийн ургалт удааширч ердийн өсөлттэй хурганы гүзээнийхээс хоёр дахин богино байгаа нь гүзээний эсэх үйл ажиллагааны бүтээгдэхүүн болох шимт бодисуудын шимэгдэлтэнд сөрөг нөлөө үзүүлж байна.

10.Нэг сарын бойжилттой болтол нь амилосубтилин ГЗх эсгэгийн, түүнээс хойш целлобактерин бэлдмэлийг ашигласнаар хурганы гүзээний үйл ажиллагааг идэвхжүүлж, тэжээлд оролт, өсөлтийг нэмэгдүүлэх боломжтой юм.

11.Хурга хөрвөжих үед сүүн хүчлийн нянгийн нутгийн омог ашиглан бэлтгэсэн Лактобактерин СТХ пробиотик бэлдмэлийг хэрэглэснээр гүзээний тэжээл боловсруулах явцад үүсэх шивтрийн хэмжээг зохистой төвшинд байлган, пропион хүчил эсэлтийг идэвхжүүлж, бие махбодын уураг, илчийн хангамжийг дээшлүүлэн биеийн өсөлтийг сайжруулж болно.

12.Лактобактерин СТХ хэрэглэх нь эхийн сүүгээр нялх хурганы ходоодны хүчиллэг чанар суларч шингэлэгдэх үйл явцын үргэлжлэх хугацааг богиносгож, антогонист үйлчилгээтэй сүүн хүчлийн нянгийн үржлийг идвэхжүүлж, хөхүүлснээс хойшхи ходоодны ходоодны агуулагдахууны pH, нийт хүчиллэг, сүүний хүчлийн бууралтыг багасгаж, хүчиллэг чанарын сэргэх хугацааг түргэтгэж байна.

13.Бидний боловсруулсан технологиор сүүн хүчлийн нянгийн нутгийн омгоор Лактобактерин СТХ пробиотикийн түүхий эдийг хөдөө орон нутгийн нөхцөлд бэлтгэж, түүний ходооны хүчиллэгийг сайжруулах болон эмгэг төрүүлэгч нянгийн эсрэг үйлчилгээг ашиглан биж өвчтэй төлийг эмчлэх, уг өвчнөөс сэргийлэх зориулалтаар хэрэглэх нь үр дүнтэй байна.

14.Дөрвөн сарын бойжилттой монгол хургыг, зун 7-р сарын 20-доор эхээс ялгах боломжтой бөгөөд энэ нь өсвөр малын бодис солилцооны үзүүлэлт, өсөлтөнд сөрөг нөлөө үзүүлэхгүй байна.

15.Монгол эм хонины хөхүүл үеийг богисгох нь түүний физиологийн ачааллыг багасган, урин дулаан улиралд дээд үэргээр тарга хүч авахуулах, улмаар онд тавтай оруулж, төллүүлэх биологийн чадавхийг нэмэгдүүлэх боломжийг бий болгоно.



Зохиогч

Шинжлэх ухааны доктор(ScD)

Бүтээлийн тоо : 24

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 286
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :