Манай улсын арвин ашиг шимт үүлдрийн үхэртэй бүх аж ахуйд лейкоз тархсан байна. Төрөл бүрийн үүлдрийн үхрээс Германы хар тарлан хамгийн их (64%) халдварлалттай байна. Лейкозоор өвчилсөн үхрийн мах, сүүний чанар муудах, үржлийн үхэр бойжуулах ажил саатах, үхрийг алж устгахаас гадна тэмцэх арга хэмжээнд ихээхэн зардал гардаг учир эдийн засгийн хохирол ихтэй өвчин юм. Үхрийн лейкозыг оношлох 3 янзын цомог зохион бүтээж, оношлох, шинжилгээнд хэрэглэж байна. Үхрийг жилд 3 удаа шинжилж эерэг үхрийг ялган хэрэгцээлж, эрүүл сүргээ сэлбэх аргаар аж ахуйг эрүүлжүүлж болно.