Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол хонины дулааны солилцооны улирлын хөдлөл зүй



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 161
Хамгаалсан он : 1986
Түлхүүр үг : хонь, байгалийн бэлчээр, биоэнергетика, дулааны үүсэл, алдагдал

Аннотаци

Экологийн физиологийн судалгааг биоэнергетикийн ухааны шинэлэг арга зүй, аргачлалаар анхлан судлаж, монгол хонины биологи онцлог, физиологи зохилдолгоог нээн харуулжээ. Бие махбодын дулаан зохицуулалтын механизмын үйл ажиллагаа, гадаад орны 5 градус хүйтнээс 24 градусын дулааны температурын хязгаарын дотор хэвийн нормаль түвшинд байх бөгөөд энэ нөхцөлд тэжээлээр авсан шимт бодис болон энергийн ашиглалт сайжран мах, сүү, үс ноос бий болгоход түлхүү зарцуулагдана. Малын хүйтэн тэсвэрлэх чадварыг хурга, төлөг, эр хонь, хээлтэй болон хөхүүл хонин дээр харьцуулан судлаж, хээлтэй хонь хөхүүл хониноос хүйтнийг илүүтэй тэсвэрлэдгийг тогтоосон нь хээлтүүлэг, төллөх хугацааг товлоход харгалзан үзэхийг зөвлөжээ. Бэлчээрлэж яваа хонины биеэс алдагдах дулааны хэмжээ хотондоо байгаа хониныхоос
8.6% их байдаг, дүн өвлийн хүйтэнд бэлчээрт яваа хонины нийт энерги зарцуулалт нь хотонд байгаа хониныхоос
25.0% их байдаг нь ган, зудын үед малын хариулга маллагаанд анхаарах зүйл юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 197
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :