Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны бүсийн бэлчээр тариалангийн талбайд тархаж хөнөөл учруулдаг зарим зүйлийн царцааны биологи, экологийг судалж тэмцэх арга боловсруулах



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 3568
Хамгаалсан он : 2008
Түлхүүр үг : Orthoptera, зүйлийн бүрэлдэхүүн, тархалт, экосистем, тэмцэх арга,

Аннотаци

Монгол орны төвийн бүсийн бэлчээрт богино сахалтны Caelifera дэд багийн Tetrigoidea, Acridoidea 2 дээд овгийн Tetrigidae, Acrididae, Pamphagidae, Pyrgomorphidae хэмээх 4 овогт хамрагдах 30 төрлийн 53 зүйлийн царцаа тархсан байгааг тэмдэглэлээ.
Монгол оронд урьд өмнө тэмдэглэгдээгүй байсан Pyrgomorphidae овгийн Pyrgomorphella sp., Acrididae овогт хамаарагдах Stenobothrodes carbonarius Ev. (1848) зүйлийг шинээр илрүүллээ. Мөн Монгол орны зөвхөн хээр, цөлөрхөг хээрт тэмдэглэгдэж байсан Bryodema orientale Bey-Bienko (1930), баруун болон өмнөд бүсийн Баянбүрд, гол, нуур орчмын чийглэг газруудаар тархаж, тэмдэглэгдсэн Epacromuis tergestinus tergestinus Charp. (1825), Зүүн бүсэд тэмдэглэгдсэн Chorthippus hammersroemi Miram. (1906), Их нууруудын хотгор болон говь хээрийн бүсэд Баянбүрд, нуур голын эрэг даган тархсан Epacromius coerulipes Ivan. (1887) зэрэг 4 зүйлийн царцааг ойт хээрийн бүсэд тархсаныг анхлан тогтоолоо. Монгол орны ойт хээрийн бэлчээрт тархсан царцааны зүйлийн бүрэлдэхүүний
25.55%, үр тарианы талбайн 51%-ийг Chorthippus fallax эзэлж байхад, Calliptamus abbreviatus зүйлийн тархалт, нягтрал бэлчээрт
17.25%, үр тарианд
7.6%, Omocestus petraeus бэлчээрт
10.36%, үр тарианы талбайд
16.2%-д хүрч үет ургамал, үр тарианы ургацанд хөнөөл учруулж байна. Бэлчээр, хадлан, тариалангийн хорлогч царцаатай байгаль орчинд халгүй аргаар тэмцэхэд “Green Muscle IMI 330189” биобэлдмэлийг 100 г/га тунгаар 1.0 л ажлын шингэн бэлтгэн хэрэглэхэд техникийн үр дүн
96.4 хувь болохыг тогтоов. Өндөглөгч тахианы нэмэгдэл тэжээлд өдөрт 100 грамм царцаа хэрэглэхэд өндөгний жин хяналтын тахиатай харьцуулан тооцоход
0.01-
4.93 граммаар нэмэгдэж байв. Нутгийн тахиаг өглөө, өдөр, орой гэсэн гурван хугацаанд бэлчээрлүүлэн тооцоход хамгийн их царцаа иддэг үе нь өглөө бөгөөд 280 ширхэг, өдөрт нэг тахиа дундажаар 641 ширхэг царцааг идэж байгааг тогтоолоо. Царцаанд 16 төрлийн төлөөлөгдөх ба үл төлөөлөгдөх амин хүчил агуулагдаж байгааг тогтоолоо. Царцаатай тэмцэхэд Таран 10%-ны
0.1 л/га тунд
96.2%, Каратэ 5% -ийн
0.2 л/га тунд
91.1%, Кинмикс 5% -ийн
0.012-
0.05 л/га тунд 90-
96.5 хувийн үр дүнг тус тус үзүүлж байгааг үндэслэж дээрхи пиретроид инсектицидийн тунгуудыг ашигтай гэж үзлээ.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 3

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 285
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :