1. Бэлчээрийн маллагаатай төрөл бүрийн малын тоног хэрэгсэл бэлтгэх ажлыг улам боловсронгуй болгох шинжлэх ухааны үндэслэлтэй хөтлөн хөгжүүлэх зорилт тавьж эрдэм шинжилгээний ажлын арга зүйн дагуу монголын олон ястны тоног хэрэгсэл хийдэг уламжлалт арга ажиллагаа, өвөрмөц ур хийц, шилдэг хэрэгсэл үйлдвэрлэдэг аргыг нарийвчлан судлаж, тоног хэрэгсэл бүрийг малын галбир, бие цогцост тохируулан хэрэглэх байдал, түүхэн хөгжлийн үе шаттай уялдуулан ангилал тогтоож түүнийг хийдэг аргыг түүхий эдийг сонгон боловсруулах аргаас эхлэн бүх дамжлагуудад мөрддөг шилдэг арга ажиллагаа, уяа зангилаа, оёдол, үдэх, хадах, хээлэн чимэглэх зэрэг нарийн зүйлүүдийг тодорхой оруулсан.
2. Малын тоног хэрэгслийг судлах эрдэм шинжилгээний ажлын явцад 500 гаруй үзмэртэй нүүдэлчний онцлог шинэ бүхий монголын олон ястангуудын урлан бүтээж уламжлан хэрэглэж ирсэн тоног хэрэгсэл, малчин ардын түүх, соёл иргэншил, зан үйлийн холбогдолтой музей байгуулан ажилласан нь бүтээлийн салшгүй хэсэг мөн.
3. Малын тоног хэрэгслийн эд ангийн бүтцийн нэгжүүдийн хэмжээг стандарт хэмжүүрээр хэмжиж баталгаажуулан тохирсон дундаж хэмжээ бүхий стандарт гаргах нөхцлийг бүрдүүлэв.