Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Цахилгаан энергийн чанар, дээд гармоникын агууламжийн судалгаа



Салбар : Инженерийн ухаан, технологи
Улсын дугаар : 3895
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : динамик загвар, регрессийн загвар, кореляци, шугаман бус хэрэглэгч, газардуулга, спектр, байнгын хяналт.

Аннотаци

Цахилгаан энергийн чанарын үзүүлэлтийг хянах стандартын зөвшөөрөгдөх утгууд нь улс орон бүрд харилцан адилгүй байна. Монгол орны хувьд ялангуяа эмнэлгийн цахилгаан хангамж дахь дээд гармоник, газардуулгын систем, цахилгаан энергийн чанарын үзүүлэлт, дээд гармоникын талаар нарийвчилсан судалгаа хийгдээгүй байна. Эмнэлгийн газардуулгын эсэргүүцэл нь цаг агаар, чийгшил зэргээс хамаарч 1.5-10 Ом хүртэл өөрчлөгдөж зохих нормативаас давж байгаа нь хэмжилтийн үр дүнгээс харагдаж байна. Цахилгаан энергийн чанарын хэмжилт, туршилт хийсэн нам хүчдэлийн онцлог хэрэглэгч тус бүр дээр гүйдэл ба хүчдэлийн дээд гармоникын агууламжийг фаз тус бүрийн хүчдэл (гүйдэл)-ийн детерминацийн коэффициент, фишерын шинжүүр, коррляцын коэффициент, регрессийн шугаман загваруудыг тодорхойлов. Бидний байгуулсан регрессийн загваруудын үнэмшил нь фишерийн шинжүүрийн тооцооны утга хүснэгтийн утгаас олон арав дахин их гарч байгаа нь эдгээр загварууд хангалттай үнэмшилтэй болохыг харуулж байна. Динамик загвар нь хэмжилтийн хугацааны агшин бүр дэх цахилгаан энергийн чанарын үзүүлэлтэнд богино хугацаанд боловсруулалт хийж, дүн шинжилгээ хийх боломжийг бүрдүүлсэн болно. Энэхүү динамик загварын боловсруулалтын үр дүнг бодит хэмжилттэй харьцуулахад
0.05-
0.1%-ийн алдаатай байгаа нь хангалттай үр дүн өгч байна. Хэвийн газардуулгатай байхад сондгой гармоникууд, хэвийн бус газардуулгатай үед саармаг шугамын гүйдлийн 8 дугаар гармоникаас дээш гармоникуудын спектр тэгш, сондгой бүх гармоникуудын спектр тогтмол
5.4% үүсч байгаа нь харагдав. Газардуулгын байр байдал, цахилгаан энергийн чанарын зарим гол үзүүлэлтэнд on-line хяналтын төхөөрөмжийг 8051 микроконтролёрын симулятор дээр гүйцэтгэж байнгын хяналт тавьж болохыг туршилтаар нотлов.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 454
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :