Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Бизнесийн байгууллага дахь хүний нөөцийн хөгжлийг үнэлэх арга зүйн асуудал(“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн жишээн дээр)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3187
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : Сургалт, суралцахуй, гүйцэтгэл, байгууллагын хөгжил, хэмжүүр үзүүлэлт

Аннотаци

Диссертацыг удиртгал, дөрвөн үндсэн бүлэг, 11 дэд бүлэг, ерөнхий дүгнэлтийн хамт 144 хуудсанд багтаан туурвисан. Мөн ном зүйн жагсаалт, хураангуй, хавсралт, хүснэгт, зургийг агуулж байгаа болно.
Хүний нөөцийн хөгжлийн онолын мөн чанар, үндсэн асуудал, үзэл баримтлал, чиг хандлагыг судалсан. Суралцахуйд тулгуурласан хүний нөөцийн хөгжлийн загвар, арга зүйн талаар байгууллага, процесс, хувь хүний түвшинд тайлбарласан бөгөөд сургалт хөгжлийн талаар эрдэмтдийн дэвшүүлсэн мета болон дунд түвшний онолуудыг харьцуулан судлах боломжийг гаргасан. Мөн энэ бүлэгт гүйцэтгэлд тулгуурласан хүний нөөцийн хөгжлийн загваруудын онол арга зүйг судалж, түүнийг дээрх гурван түвшинд хэрхэн үнэлж, удирдах асуудлыг хүний нөөцийн хөгжилтэй холбон тайлбарласан. Хүний нөөцийн хөгжлийг үнэлэх хандлагуудыг харьцуулан, олон улсын түвшний үнэлгээний рейтинг тогтоох үзүүлэлт, гадаадын бизнесийн байгууллагуудад хийсэн практик судалгаанд ашигласан туршлага, сургамжид үндэслэн бизнесийн байгууллага дахь хүний нөөцийн хөгжлийг үнэлэх арга зүй болон хэмжүүр үзүүлэлтүүдийн сонголт хийсэн. Мөн хүний нөөцийн хөгжлийн үнэлгээ хийх шинжилгээний арга зүйг сонгосон.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хүний нөөцийг хөгжүүлэх талаар баримталж ирсэн бодлогыг гурван үе шатанд судлан, төлөв байдал болон нөлөөлөх хүчин зүйлсийн шинжилгээ хийж, үнэлгээ өгсөн. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хүний нөөцийн хөгжлийг үнэлэх, удирдах загварын хувилбарыг боловсруулан, хэрэгжүүлэх арга замыг тодорхойллоо. Түүнчлэн компанийн хүний нөөцийн хөгжлийн хэмжүүр үзүүлэлтүүдээр 2015-2020 онуудад хөгжих таамаглалыг регрессийн аргаар тооцож гаргасан.
Энэхүү диссертацийн хүрээнд боловсруулсан хүний нөөцийн хөгжлийг үнэлэх, удирдах загварууд нь цаашид бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд ашиглах ерөнхий аргачлал болох бөгөөд байгууллагын онцлог, зорилгод уялдуулан сайжруулан хэрэглэх бүрэн боломжтой гэж үзэж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 240
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :