1. Монгол үнээний ургийн жин, биеийн урт нь хээлийн хугацаа, хүйсээс хамаарна. 1 сартай ургийн жин
0.2г байснаа 9 сартайд
21076.75г хүрч хэвлийн хөгжлийн явцад
105393.75 дахин нэмэгдэнэ. Ургийн жингийн
66.79% нь хувь нь хээлийн сүүлийн 3 сард бий болно. 1 сартай ургийн биеийн урт
0.95см байснаа төрөхийн өмнө
70.7см хүрч
74.4 дахин уртсана. Ижил сартай ургуудын жин, биеийн урт их хэлбэлзэнэ. Эхээс төрөх үед охин ураг эр ургаас
3.6см богино,
2.0кг дутуу жинтэй байна. Монгол үнээний ураг бусад үүлдрийнхийг бодвол хөнгөн, жижиг болохоос биш хэвлийн хөгжлийн явцад түүний бие эрхтэн, тогтолцоонд илэрч гарах гадаад шинж тэмдэгүүдэд ялгаа ажиглагдахгүй.
2. Монгол үнээний ургийн цус, түүнээс ялгах ийлдсийн хэмжээ нь ургийн хөгжлийн сар, биеийн жин, өсөлтөөс шалтгаална. Ургийн цусны хэмжээ 3 сартайд
11.2мл, 4 сартайд
35.6мл, 5 сартайд
108.9мл, 6 сартайд
541.2мл, 7 сартайд
608.7мл, 8 сартайд
1062.4мл, 9 сартайд 1093мл хүрнэ. Ургийн цусны
43.2-
49.7%-ийг ийлдэс эзэлнэ. Ургийн хөгжлийн дагуу бие томрон жин ахихад цусны болон ийлдэсний хэмжээ дээшилнэ.
3. Ургийн цусны бүлэгнэлт нь орчны хэм, ургийн хөгжлийн сараас хамаарна. Ургийн цус бүлэгнэх хамгийн тохиромжтой нөхцөл нэмэх 37 хэм юм. 3-4 сартай ургийн цус түүнээс дээш хөгжилтэй ургийнхаас удаан бүлэгнэнэ.
4. Монгол үнээний ургийн ийлдсийн эд, эсийн ургалт тэтгэх идэвх нь арвин ашиг шимтэй үнээний ургийнхаас
0.3-
2.3 дахин их байна. 5%-ийн ийлдэстэй орчинд төлжмөл эд, 10-15%-ийн ийлдэстэй орчинд дан хучуур эд өндөр идэвхтэй ургана. Зорчлуулалтын тоо нэмэгдэхэд эдийн ургалт саатах аль ч төвшрүүлэгтэй орчинд илэрнэ.
5. Монгол үнээний ургийн ийлдэс микоплазм, вирусын халдварлалгүй, хорон чанаргүй, ариун, 320м/моль/кг-аас дээш осмос даралттай,
0.5г/л-ээс хэтрэхгүй үлдэгдэл гемоглобинтэй,
0.3 гэрлийн нягтаас бага тунгалаг өнгөтэй биологийн шингэн юм. Орчны урвал нь /рН/
7.24-
7.55 байна.