Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Суралцагч байгууллагын үзэл баримтлалын хэрэгжилтийн судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2870
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : Суралцагч байгууллага, байгууллагын сургалт, хувь хүний хөгжил, оюуны загвар, хамтын алсын хараа, багийн сургалт, ярилцлага, системч сэтгэлгээ

Аннотаци

Зорилго: Монгол улсын Засгийн газрын “Байгууллага бүр суралцагч байгууллага болсон байна” зорилгын хүрээнд 1990 оноос хойш Девид Колбын суралцах цагирагийг гол болгон ажиллаж ирсэн суралцагч байгууллагын үзэл баримтлалын Петр Сенгегийн суралцагч байгууллагын суурь таван элементийн үүднээс ямар түвшинд байгааг судалж, байгууллагын суралцах үйл явцад нөлөөлж буй хүчин зүйл, уг үзэл баримтлалыг үр дүнтэй хэрэгжүүлэх арга замыг тодорхойлоход энэхүү ажлын зорилго оршино.
Арга зүй: Удирдахуйн ухаан, төрийн захиргааны шинэтгэлийн онол, орчин үеийн хандлага, суралцагч байгууллагын үзэл баримтлал, түүнийг хэрэгжүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлийн талаар гадаад, дотоодын эрдэмтдийн туурвисан бүтээлүүдийг судалж, тэдгээрийг монгол улсад төрийн захиргааны шинэтгэлийг хэрэгжүүлэх зорилттой холбон үзэж шинжлэх ухааны үндэстэй санал дүгнэлт боловсруулах нь уг ажлын онол, арга зүй үндсийг бүрдүүлнэ.
Үр дүн: Төрийн байгууллагын үйл ажиллагаанд суралцагч байгууллагын үзэл баримтлалын өнөөгийн байдлыг тогтоосон энэхүү судалгааны дүн, дүгнэлт, зөвлөмж нь манай судлаачид, төр засгийн байгууллага, менежерүүдийн анхаарал, сонирхлын төвд байж Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд санаачлага гарган тодорхой алхмууд хийж, арга хэмжээ авахад тус дөхөм болно гэж итгэж байна. Судалгааны ажлыг хийх хугацаандаа зарим байгууллагад хийгдэж буй ажилд зөвлөн тусалж оролцон туршилт хийж санал, дүгнэлт боловсруулсанд уг ажлын шинэлэг тал оршино.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 493
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :