Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол хэлэнд дан үгээр шууд бус нэрлэлт үүсэх зүй тогтол



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2768
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : Сэтгэл хөдлөл үнэлэмж, яруу илэрхийлэх зүй, хэлнип хэмнэлтийн зарчим, задлаг хэлбэр. нийлэг хэлбэр. үндэстний сэтгэлгээ

Аннотаци

Хэлний шууд бус нэрлэлт нь. ойлголтуудын бие биедээ шилжих чанарыг ашиглан, хуучин таньж мэдсэн зүйл дээрээ үндэслэн бодит байдлын шинэ шинж чанарыг тусгах маягаар үүсэн бий болдог ба өөрөөр хэлбэл, нэг юмын нэрийг өөр нэг юманд шилжүүлж нэрлэлт үүсгэж байна гэсэн үг юм. Шууд бус нэрлэлтийг өргөн агуулгаар авч үзвэл үг, холбоо үг, задлаг хам бүтэц. өвөрмөц хэллэг, хэвшмэл хэллэг буюу өгүүлбэр, тодорхой сэдэв бүхий бичил эх-цогцолборын алинаар ч үүсдэг Бид энэхүү ажилдаа монгол хэлэнд дан үгээр илрэх шууд бус нэрлэлтийг онцлон авч үзлээ
Шууд бус нэрлэлт бүхий дан үг бүтцийн хувьд монгол хэлний үг бүтэх загварын дагуу үүссэн байх бөгөөд. үгсийн аймгийн хувьд жинхэнэ нэр, үйл үг тэмдэг нэрээр илэрчээ Судалгааны хэрэглэгдэхүүн болгосон үгсээ утгазүйн хувьд авч үзэхэд хүний үил байдлын сөрөг муу шинжийг илэрхийлсэн нь давамгай байна.
Монгол хэлэнд дан үгээр болон холбоо үгээр илэрч байгаа шууд бус нэрлэлтийн харьцаа хамаарлыг тодорхойлох нь утгазүйн чухал асуудлуудын нэг гэж бид үзсэн хэлний хэмнэлтийн зарчмын үүднээс авч үзэхэд задлаг хэлбэрээр илэрсэн нэгж нь дүрслэх шинж өргөн, утгын хувьд нарийвчлалтай байгаа учраас чанарын хувьд хэмнэлттэй байж, дан үгээр буюу нийлэг хэлбэрээр шууд бус нэрлэлт үүсч байгаа нь тооны хувьд хэмнэлтийг үзүүлнэ.
Шууд бус нэрлэлт бүхий дан үгсийн, шууд нэрлэлт бүхий үгсээс ялгарах нь, тэдгээрт сэтгэл хөдлөл (эмотивность), үнэлэмж (оценочность). яруу илэрхиилэх (экспрессивность) гэсэн гурван үндсэн шинж хамаарахтай холбоотой



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 275
Сүүлийн сард 10
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :