1. Сэлэнгэ үүлдрийн үхэр голлон үржүүлдэг ойт хээрийн бүсэд өсвөр үхрийг эрчимтэй өсгөн бойжуулж өсөлтийг нэмэгдүүлэх 17-18 сарын настай бярууг нас бие гүйцсэн үнээний амтдын жингийн 65-70%-д хүргэж хээлтүүлэгт оруулан төллүүлж сүргийн нөхөн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх биологийн ба аж ахуйн боломжийг туршин илрүүлэв.
2. Тухайн үүлдрийн охин тугалын бэлгийн бойжилт гүйцэх хугацаа бэлгийн мөчлөгийн сэрлийн шат бүрэлдэх зүй тогтлыг анх удаа судлав.
3. Сэлэнгэ өсвөр үхрийн физиологийн болон цусны зарим үзүүлэлтийг түүний нутагшилт, тэсвэр хатуужилтай холбон судлав.