Хүний нөөц нь аливаа байгууллагын амжилтын үндэс болдог. Боловсролын системийн үйл ажиллагааны чанарт нөлөөлдөг хүчтэй факторуудын нэг нь багш нарын хөгжил, тэдний ур чадварын үзүүлэлтүүд юм. Хэдийгээр суралцах орчин, ном сурах бичиг чухал боловч амжилттай сургалтын үйл ажиллагааны гол цөм нь САЙН БАГШ байдаг гэсэн үзлийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Багш нарыг ажлын байран дээрээ хөгжих боломжийг хангахад хөдөлмөрийн бүтээмжийн үнэлгээ чухал ач холбогдолтой. Иймд үнэлгээг хийх арга замаар багшийн ажлын байрны тодорхойлолтыг оновчтой болгож, сайн багш байхын тулд ямар зүйлд анхаарч, хэрхэн өөрийгөө боловсруулж чанаржих ёстойг ойлгуулах боломжтой. Энэхүү бүтээлд хөдөлмөрийн бүтээмжийг үнэлэх үйл ажиллагааг нийлмэл процесс, мэдээллийн систем хэмээн үзэж уг процессийг системийн логик бүтцээр загварчлах онолыг боловсруулан танилцуулав.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0