Ховд аймгийн Булган сумын нөхцөлд үржүүлж байсан сараджин Х монголын эрлийз хонины ашиг шимт чанарыг бататган сайжруулж мах-өөх-ноосны чиглэлийн торгууд үүлдрийн хэсгийн ууцан сүүлт, ширүүвтэр ноост хонь бий болгов. Нутгийн хоньтой харьцуулан үзэхэд торгууд үүлдрийн хэсгийн хонины амьдын жин 10-13, ноосны гарц 20-82%-иар нэмэгдсэн байна. Шинэ үүлдрийн хэсгийн хонь жил тойрон бэлчээрийн маллагаанд байж ашиг шимт чанараа үр төлдөө дамжуулдаг. Жингийн удамшлын коэффициент удамшуулан дамжуулдаг. Жингийн удамшлын коэффициент h2=
0.292, жин-ноосны гарцын шүтэлцээт чанар r±mr=/+
0.47±
0.03/, регрессийн коэффициент Rx/y=/1.877/, Rx/y=/
0.012/ байна.