1. Бэлчээрийн ургамалд 6-р сарын сүүлчээр сахар
6.75-
13.30%, цардуул
3.09-
6.75%, целлюлоз
24.23-
27.46%, лигнин
8.54-
11.19%, 7-р сарын сүүл 8-р сарын эхээр сахар
6.45-
10.67%, цардуул 1.55-
4.76%, целлюлоз
23.87-
31.63%, лигнин
8.54-
12.47%, 10, 11-р сард сахар
2.78-
3.96, цардуул
2.38-
4.82%, целлюлоз
32.32-
39.18, 4-р сарын сүүлчээр сахар 1.58-
4.28%, цардуул 1.72-
4.60%, целлюлоз
25.08-
39.13%, лигнин
8.42-
14.92, агуулагдана. Дулаан, чийгийн аль нэгэнд хязгаарлагддагаас бэлчээрийн ургамлууд дээрх нөхцөл тохиромжтой нутгийнхтай харьцуулбал намхан, целлюлоз, лигнин багатай.
2. Зуны ногооны солилцолын энергийг 100 хувь гэвэл өвлийн хагдных
14.34-
24.49 хувиар буурсан дүн гарлаа. Энэ нь манай орны бэлчээрийн ургамлын эрчимлэг чанар нилээд тогтвортой, бэлчээрийн хэв шинжийг байгаль, цаг уурын онцлог, малын төрөлд тохируулан сонгодог монгол аргын давуу талтай холбоотой.
3. Малын авах сахарын хэмжээ ургамлын хөгжлийн үе шатны дагуу буурч: цардуул, шингэх целлюлоз өсдөг нь тогтоогдлоо.
4. Монгол мал хагдат тэжээлээс ногоонд шилжих шилжилт 10-11, ногооноос хагданд шилжих 5-6 долоо хоног үргэлжилдэг нь өмнөх тэжээлд зохицсон байдлаас шинэ жорыг шингээхэд тохиромжтойгоор гүзээний орчин өөрчлөгдөхөд таатай нөхцөл, целлюлозын шингэц аль улиралд огцом өөрчлөлтгүй байх нэг хүчин зүйл мөн.