Дэлхий дахинаа хүүхэд, өсвөр насныхны 20% нь сэтгэц, зан үйлийн эмгэгтэй байгаа ба сэтгэцийн ихэнх эмгэг хүүхэд, өсвөр насанд эхлэн илэрдэг гэсэн ДЭМБ-ын тооцоо судалгаа байдаг. Энэ асуудлыг илрүүлэх олон аргачлал байдаг ба сүүлийн үед Strengths and Difficulties Questionnaire (SDQ) “Хүчтэй ба сул талын тухай асуумж”-ийг өргөн хэрэглэж байна. Монгол улсад 2005 онд сэтгэцийн эрүүл мэндийн тогтолцоог үнэлэхэд “Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ байхгүй байна” гэж тэмдэглэжээ. Иймд өсвөр насныхны сэтгэцийн тулгамдсан асуудлыг эрт илрүүлэх, эмгэг үүсэх, эмгэг зан үйлтэй бие хүн бий болохоос урьдчилан сэргийлэхэд сургуульд суурилсан өсвөр насанд түгээмэл тохиолддог сэтгэл хөдлөл, зан үйлийн судалгаа хийх зайлшгүй шаардлагатай болсон.
Зорилго, зорилт: Өсвөр насанд түгээмэл тохиолддог сэтгэл хөдлөл, зан үйлийн илрэлүүд, тэдгээрийн тархалт, түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлс, эмгэгт өртөх ба өвчлөх эрсдэлт хүчин зүйлс, эмнэлзүйн шинжүүдийг судлан тогтооход оршино.
Материал арга зүй: Бид “Хүчтэй ба сул талын тухай-SDQ” асуумжийн эцэг эх, багш, хүүхэд гэсэн хувилбарыг сонгож, хот, хөдөөгийн ЕБС-д суралцаж буй 11-18 настай 2250 хүүхдэд сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгийн тархалтыг агшингийн аргаар, проспектив когорт аргаар 2013 оноос 2017 он хүртэл 82 хүүхдийг дагаж судлан эмгэгт өртөх эрсдэлт хүчин зүйлсийг судалсан. Тохиолдол-хяналтын 1:1 судалгааны загвараар эмнэлзүйн шинжүүд, зарим хүчин зүйлсийн хамаарлыг үнэлэв.
Үр дүн: Судалгаанд хотын
31.8% (n=622), хөдөө орон нутгийн
68.2% (n=1337) нийт 1959 хүүхэд хамрагдсаны 47% (n=920) нь хөвгүүд, 53% (n=1039)-ийг охид эзэлж байлаа. Мөн 1959 нь эцэг эх асран хамгаалагчийг хамруулсан бөгөөд тэдний дундаж нас
41.1 ±
7.70 байсан бол хүйсийн хувьд
68.7% (n=1345)-ийг эмэгтэйчүүд эзэлж байв. Анги удирдсан 72 багшийг судалгаандаа хамруулсны
5.5% (n=4) нь эрэгтэй,
94.5% (n=68) нь эмэгтэй байсан ба багш нарын дундаж нас
36.6±
8.4, багшийн мэргэжлээрээ ажилласан дунджаар жил нь
13.5±
8.3, тухайн ангийг удирдаж ажилласан дундаж жил нь
2.7±1.7 тус тус байлаа.
Судалгааны дүнд хөвгүүдэд анхаарал дутмагшил-хэт хөдөлгөөнтөх ба зан үйл, охидод сэтгэл хөдлөл, нийтэч зан давамгайлан илэрдэг ба түүнд нас, хүйс, хот, хөдөө, гэр бүлийн бүтэц нөлөөлдөг болох нь тогтоогдлоо.
Өсвөр насныхан сэтгэл хөдлөл, зан үйлийн хувьд
60.5% нь эрүүл,
30.5% нь тулгамдсан асуудалтай, 9% нь эмгэгтэй байлаа. Сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэг нь охидтой харьцуулахад хотын хөвгүүдэд арай илүү байсан ба 2013-2017 он хүртэл дагаж хийгдсэн проспектив когорт судалгаанд сэтгэл хөдлөл, зан үйл, анхаарал дутмагшил-хэт хөдөлгөөнтөх, үе тэнгийнхний харилцааны өөрчлөлт 65% (60-70)-д тогтвортой илэрдэг байна.
Тохиолдол-хяналтын судалгааны дүнд сэтгэл хөдлөл зан үйлийн эмгэгээр тамхи татдаг хүүхэд (p<
0.001, OR=
6.231, 95% CI=
2.351-
16.513) тамхи татдаггүй хүүхдээс 6 дахин, гэрээсээ зугтах буюу гадуур тэнэдэг хүүхэд (p<
0.001, OR=
23.333, 95% CI=
7.009-
183.73) гадуур тэнэдэггүй хүүхдээс 13 дахин, хүүхдийн сурлагын үнэлгээ буурах (p<
0.001, OR=
13.000, 95% CI=
4.227-
230.149) сурлагын үнэлгээ буураагүй хүүхдээс 13 дахин тус тус илүү өвчлөх магадлалтай байна.
Хүүхдийн эцэг эх нь хоёулаа архи уудаг (p<
0.001, OR=
3.955, 95% CI=1.546-
10.114) байх нь эцэг эх нь архи уудаггүй гэр бүлээс 3 дахин, эцэг эх нь салсан байх нь (p<
0.001, OR=
5.667, 95% CI=1.951-
16.462) эцэг эх нь салаагүй гэр бүлээс 5 дахин, хүүхэд нь эцэг эх хоёроосоо хол амьдардаг байх нь (p<
0.01, OR=
5.286, 95% CI=1.361-
16.534) эцэг эхтэйгээ хамт амьдардаг гэр бүлээс 5 дахин сэтгэл хөдлөл зан үйлийн эмгэгт өртөх эрсдэлтэй байв.
Дүгнэлт: Өсвөр насныхан сэтгэл хөдлөл, зан үйлийн хувьд
60.5% нь эрүүл,
30.5% нь тулгамдсан асуудалтай, 9% нь эмгэгтэй байна. Өсвөр насны хөвгүүдэд анхаарал дутмагшил-хэт хөдөлгөөнтөх, зан үйл, охидод сэтгэл хөдлөл, нийтэч зан давамгайлан илэрдэг байна. Өсвөр насандаа сэтгэл хөдлөл, зан үйл, анхаарал дутмагшил-хэт хөдөлгөөнтөх, үе тэнгийнхний харилцааны өөрчлөлт нь 60-70%-д тогтвортой илэрдэг байна.
Хүүхдийн эцэг эх нь хоёулаа архи уудаг байх нь 4 дахин (p<
0.01, OR=
3.95, CI=1.546-
10.114), эцэг эх салсан байх нь
5.6 дахин (p<
0.001, OR=
5.6, CI=1.951-
16.462), хүүхэд нь эцэг эх хоёроосоо хол амьдардаг нь
5.3 дахин (p<
0.05, OR=
5.3, CI=1.361-
16.534) их тус тус сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгт өртөх эрсдэлтэй байна
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0