Төр засгаас монголын ард түмнийхээ оюуны бодит өвийг ардчиллын өнөө үед өргөн хүрээтэй судлан, олны хүртээл болгох талаар дэвшүүлсэн бодлого, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зохих хувь нэмэр болох нь зүйд нийцнэ. Уг удам, угсаа гарвалаа эрхэмлэн дээдлэх, эрэн сурвалжлаад зогсохгүй албан ёсоор өргөмжлөн овоглох болсон эдүгээ цагт ястан, үндэстэн бүр харилцан бие биесээ хүндэтгэн, өтгөс дээдсийн уламжлалт ёс горимыг эргэн үзэж, сэргээн хэвшүүлэх явдалд эл бүтээл зохих нөлөө үзүүлэх болно. МНТ-ны үе түүнээс өмнөх үеийн түүх, соёлын талаар дунд, дээд суруулиудад заадаг агуулгыг гүнзгийрүүлэн үзэх багш нар, оюутан сурагчдад гарын авлага болно. Хамгийн гол нь түүх, домгийн шүтэлцээний үндсэн дээр түүх сурвалж бичиг дэх зарим учиг нь төдий л тайлбарлагдаагүй үйл явдлыг аман зохиол, домгийн зохих элементүүдийг харьцуулах замаар тодруулах бололцоотойг олж тогтооснооороо домог болоод аман зохиол судлал, монголын хйигээд нийт монгол туургатан, хүн төрөлхтөний домог судлалын ухаанд зохих ач холбогдолтой юм.