Тэжээлийн үнэт ургамал болох царгасны үрийг өөрийн орны усалгаатай нөхцөлд үржүүлэх агротехникийн үндсэн асуудлыг судлав. Судалгааны ажлын үр дүнд Их нууруудын хотгорын усалгаатай нөхцөлд царгасыг үрэнд тариалах арга, үрийн норм, царгасны үрийн тариаланг бордох эрдэс ба микро бордооны төрөл тунг тогтоож, хамгийн боломжтой нөмрөг ургамлыг сонгон, царгасны үр хураах зохистой хугацааг илрүүллээ. Царгаснаас чанар сайтай үрийн арвин ургац авахын тулд ургалтын хугацаанд хог ургамлаас хамгаалах, үрийг нитрагинаар боловсруулах зэрэг аргыг туршин судлав.