Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Дорнод Монголын цагаан зээрний /procapra gutturosa pall, 1777/ гельминт



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1343
Хамгаалсан он : 1998
Түлхүүр үг : цагаан зээр, гельминт, халдвар, тарахлт, биологи

Аннотаци

-Дорнод Монголын цагаан зээрний (Procapra gutturosa) гельмент сэдэвт эрдмийн ажлын аннотаци: Монгол орны зэрлэг хөхтөн амьтадын дотроос тархалт, тоо, толгой, эдийн засгийн ач холбогдлоор зонхилох амьтны тоонд цагаан зээр ордог. Нилээд эртнээс цагаан зээрийн тархац, тоо толгойг судалж ирсэн судалгааны олон ажлууд бий. Гэсэн хэдий боловч түүний халдварт өвчин түүний дотор паразитоз өвчний талаарх судалгаа бага анхаарагдаж иржээ. Цагаан зээрийн баялагийг шинжлэх ухааны үндэстэй судлах, хамгаалах, нөхөн үржүүлэх ажлын хүрээнд паразит судлалын судалгаа зайлшгүй чухал юм. Иймд дорнод монголын цагаан зээрний экто ба эндопаразитийн бүрэлдэхүүн, тэдгээрээс хүн малд дамжин өвчин үүсгэгчийг судлах эрдэм шинжилгээний "Паразит судлал" төслийн хүрээнд гельментийн зүйлийн бүрэлдэхүүн, халдварын экстенсив, интенсив чанарыг тогтоох, гельментийн зүйлийн бүрдэлд экологи-газарзүй, биологийн үнэлгээ өгөх ажлууд хийв. Дорнод Монголын цагаан зээрнээс бидний судалгаа, хэвлэлийн баримтаар 5 баг, 10 овог, 19 төрөлд хамаарах 36 зүйл гельментийг тэмдэглэв. Үүнээс 7 зүйл цистод, 29 зүйл немотод байна. Цагаан зээрэнд илэрсэн гельментүүдээс 4 зүйлийг шинэ эзэн амьтанд (цагаан зээр), нэг зүйлийг монголд шинээр, нэг зүйл гельментийг шинжлэх ухаанд шинээр тэмдэглэж тэдгээрийн бичиглэл, харьцуулсан хэмжилт, оргинал зураг сэлтийг үйлдэв. Гельментийн халдваржилтын байдлыг үзвэл нийт судлагдсан цагаан зээрнээс 83,3% нематодоор 100% халдварласан байв. Цагаан зээрийг хамгаалах, өсгөн үржүүлэх, зүй зохистой ашиглахын тулд паразит амьтдаас гадаад орчинд үзүүлдэг сөрөг нөлөөлөлд хяналт тавих биологийн мониторингийн мэдээллийг сайжруулах, хязгаарлах арга хэмжээ авах, хүн ам болон мал, амьтны нутаг бэлчээрийн халдвар судлалын асуудлыг иж бүрнээр шийдвэрлэх цогцолбор арга хэмжээний бүдүүвчийг боловсруулсан болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 220
Сүүлийн сард 7
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :