-Хан ус нуур орчмын хөрсний зарим микроэлементийн тархалтын зүй тогтол, онцлог сэдэвт эрдмийн ажлын аннотаци: Хар ус нуур орчмын суперакваль ландшафтад хөрс үүсвэрийн гидроморф тусгаар үйл явцыг тусган харуулсан морфологи шинж бий болсон байх бөгөөд энэ нь ширхэгт ба нуга намгийн хөрсөнд илүү тод ажиглагдана. Суперакваль ландшафтын хөрсний чийгийн горим ба катенар тархалттай холбоотойгоор ширэгжих, нугажих, глейжих үйл явц эрчимтэй явагддагийг гэрчилнэ. Суперакваль ландшафтад татмын ширхэгт ба нугын хөрс нилээн талбай эзлэн тархах бөгөөд уусмалын орчин саармаг, сул шүлтлэг болсон Хар-Ус нуурын усны эрдэсжилт тухайн хөрсөнд нөлөөлөл үзүүлдгийг баталж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0