Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Зэсийн хүдэр, түүний баяжуулалтын бүтээгдэхүүний хими-технологийн судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1773
Хамгаалсан он : 2001
Түлхүүр үг : зэс, баяжмал, хаягдал, флотаци, уусалт, тоосго, шил

Аннотаци

Зэсийн хүдэр, түүний баяжуулалтын бүтээгдэхүүний хими-технологийн судалгаа сэдэвт эрдмийн ажын аннотаци- 1. Синтезийн шинэ бодис-виндидатын флотацын баяжуулалтын цуглуулагчийн идэвхийг илрүүлж, энэ зориулалтаар өргөн хэрэглэдэг бутилксантогенаттай эн тэнцүү үйлчлэлтэй зэс-молибдений хүдрийг хам баяжуулагч урвалж болохыг туршилтаар нотлов
2. Технологи туршилтын ба математик төлөвлөлт, загварчлалын аргын сонгосон хувилбараар зэсийн баяжмалыг шатаан исэлдүүлж, зэсийг 95 хүртлэх хувийн гарцтайгаар хүхрийн хүчил, усаар хандлах, хандлалтын хугацааг хэт авианы үйлчиллээр 10 дахин багасгах технологийн зохистой горимыг олж тогтоов
3. Хандыг
98.7%-ийн цэвэршилтэй зэсийн сульфитыг талсжуулах, хамт хандлагдах төмрийг оксидын хэлбэрээр гарган авах технологийг боловсруулав
4. Зэсийн баяжмалын хаягдлын элементийн ба эрдсийн хими, рентген бүтцийн шинжилгээний дүнд үндэслэн төмрийн илүүдлийг соронзон сепратороор ялган зайлууж, хөнгөн цагааны харьцангуй илүүдлийг Заамрын хадан цагааныг нэмэн бууруулж, кальц, натри, магнын дутагдлыг тэдгээрийн карбонат, сульфатын давсуудаар орлуулан савалгааны шилний түүхий эдийн зориулалтаар ашиглах боломжийг илрүүлэв
5. Мөн хаягдлыг монтмориллонитийн эрдсээр баялаг Туулантын шавартай хольж, эрдсийн найрлагыг зохицуулан, өнгөлгөөний тоосго хийх жорыг боловсруулж, стандартын шаардлагыг хангах физик-механик үзүүлэлт бүхий 150 маркийн тоосго хийж болохыг туршилтаар тогтоов.
6. Энэхүү туршилт судалгааны үр дүнд манай орны эдийн засагт чухал ач холбогдолтой, үлэмж нөөц бүхий зэсийн хүдрийг эцсийн бүтээгдэхүүн гарган авах хүртэл хялбар технологоор хаягдалгүй , цогоцолбор боловсруулж, байгальд ээлтэйгээр ашиглах боломжийг үндэслэв



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 3

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 256
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :