Судалгаанд хамрагдсан ургамлуудаас анх удаа 10 бодис ялгаж, бүтэц байгуулалтыг нь тогтоосноос 5-н шинэ бүтэц байгууламжтай бодисууд болохыг нь тогтоов. Мөн Сагсай чонын өргөс ургамлын түүхий эдийн стандартчилал, фармаклогийн судалгааг хийж гүйцэтгэв. Бидний судалгааны ажлын зорилго нь биологи, фармакологийн онцлог үйлдлүүдтэй гэж уламжлалт ардын эмнэлгийн ном зүйд тэмдэглэгдсэн Carduus crispus, Solidago daurica ургамлуудын фенолт нэгдлийн химийн гүнзгийрүүлсэн судалгааг хийж, судалгааны үр дүнг гадаадын судлаачдын үр дүнтэй харьцуулан /1,23,29,33,69,80,83,87,128/ үнэлэлт дүгнэлт өгөх, улмаар Carduus crispus ургамлын фармакологи эдэвхийн зарим судалгааг өөрийн орны нөхцөлд явуулж, энэ үндсэн дээрээ дурьдсан ургамлын түүхий эдийн стандартчила боловсруулах, эмийн чиглэлээр ашиглах боломж ямар байх эсэх талаар дүгнэлт өгөх зорилго тавьж ажилласан ба түүний газрын дээд хэсгээс бэлтгэсэн бэлдмэл антиоксидант, мембран бэхжүүлэх, өвдөлт намдаах, хоруу чанаргүй, цөсний зогсоншил саатуулах зэрэг үйлдлүүдтэй болоыг тогтоосноос гадна эмийн түүхий эдийн стандартчилалыг боловсруулав. Эл судалгаа нь цаашид фармакологийн идэвхтэй шинэ нэр төрлийн эм, эмийн бэлдмэл үйлдвэрлэхэд түүхий эдийн сонголтонд гол үр дүн өгөх түшиц материал болсон гэж үзэж байна. Carduus crispus, Solidago daurica ургамлуудын фенолт нэгдэл, терпеноидын төрлийн нэгдлүүдийн химийн гүнзгийрүүлсэн судалгааг хийж, үр дүнг хэвлэн нийтлүүлэх ажил гүйцэтнэсэн болно.