Шинэс, Нарсан ойн сөөг, өвслөг ургамлан бүрхэвч мод огтлолт, түймрийн нөлөөнд өөрчлөгдөх нь /Хангай, Сэлэнгийн ой-ургамалжлын тойргийн жишээгээр/ сэдэвт эрдмийн ажлын аннотаци: Тус бүс нутагт сүүлийн 20 гаруй жилд мод огтлолт, түймэрт ихээхэн нэрвэгдсэн газрын нэг бөгөөд үүний улмаас ойн нөөц, биологийн баялаг ихээхэн устаж байгаа юм. Мод огтлолт, түймрийн дараах ойн нөхөн сэргэлт олон хүчин зүйлээс хамаардгийн дотор ойн сөөг, өвслөг ургамлан бүрхэвчийн өөрчлөгдөл гол байрыг эзэлдэг. Иймээс бид ой-ургамалжлын бүс, бүслүүр, зонхилох хэв шинжийг тогтоох, мод огтлолт, түймрийн нөлөөгөөр нарс, шинэсэн ойн сөөг, өвслөг ургамлан бүрхэвчийн өөрчлөгдөх сэргэх зүй тогтлыг илрүүлэх, ойн нөхөн сэргэх зүй тогтлыг илрүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэсэн болно